Шуурхай мэдээ
  Нүүр     Спорт
Ням гарагт зууны шилдэг тулаан болно

Боксын ертөнц дэх хамгийн алдартай тамирчид болох Мэнни Пакьяо, Флойд Мэйвезер нарын халз тулаан ирэх ням гарагт товлогджээ. Энэ нь 1971 оны Мохаммед Али, Жо Фрэзер нарын дунд болсон алдарт тулааны дараа орох хамгийн дуулиант тэмцээн гэгдэж байна.

 

Энэ удаагийн халз тулааны шагналын сан 280 сая ам.доллар бөгөөд дэвжээнд гарсныхаа төлөө Флойд Мэйвезер 180 сая ам.долларын эзэн болох бол Мэнни Пакьяо 100 сая ам.долларыг авна гэсэн мэдээлэл цацагджээ.

 

Дашрамд дуулгахад, Мэнни Пакьяо мэргэжлийн боксын найман жинд тус бүр дэлхийн аваргын цом хүртэж байсан бол Флойд Мэйвезер таван жинд нь ялалт байгуулж, аварга болж байсан юм. Мэнни Пакьяо 64 удаа дэвжээнд гарснаас 57-д нь ялалт байгуулжээ. Харин Флойд Мэйвезер 47 удаа тулаанд орж бүгдэд нь ялалт байгуулж байсан удаатай.

 

Филиппиний тамирчин Мэнни Пакьяо, АНУ-ын тамирчин Флойд Мэйвезер нарын тулаан Лас-Вегасын “MGM Grand”-д болох бөгөөд Оросын нэгдүгээр сувгаар ням гарагийн 11 цагт шууд дамжуулах юм байна. Зууны шилдэг тулааныг хоёр тэрбум хүн үзнэ гэсэн тооцоо гараад байгаа гэнэ.

: 2015-04-28 12:33:47 : 2832

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх