Шуурхай мэдээ
  Нүүр     Эрүүл
Хятад, Солонгос хоолны газруудаас хоносон хоолоо халааж өгдөг зэрэг дараах зөрчлүүд илэрлээ

ЦЕГ, НМХГ-тай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Хятад, Солонгос хоолны газруудад нэгдсэн шалгалт хийжээ. Шалгалтаар шинжилгээний бичиггүй гахайн мах, муудсан хүнсний ногоогоор хоол бэлтгэдэг  байсныг  тогтоосон байна. 

Мөн эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг зөрчил илэрчээ. Мөн хоносон хоолоо халааж өгдөг эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд хоол хийдэг нь тогтоогджээ. Хүнсний тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн Хятад, Солонгос хоолны газруудын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авах юм байна. Одоогоор хамтарсан шалгалтын дүн гараагүй байна.  

Уг шалгалт нь нийслэлийн дүүрэг бүрийн цагдаа нартай хамтран харъяа дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хоолны газрууд хамрагдсан байна.

А.Алтанзул
: 2013-11-23 15:27:31 : 5185

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх