2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 4 дүгээр цахилгаан станцад гал гарсны улмаас өглөөний 08 цаг 20 минутаас эхлэн нийслэлд цахилгаан тасарсан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар замын хөдөлгөөнийг зохицуулж ажиллаа. Энэ үеэр 170 гэрлэн дохио бүгд унтарсан бөгөөд үүний дотроос нилээд ачаалалтай байсан нь 8 цаг 20 минутаас 9 цаг 40 минутын хооронд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу дахь замуудын гэрлэн дохио тасарсны улмаас замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт ихээхэн бухимдал түгжрэлийг бий болгосон. Үүнийг зохицуулахын тулд 87 цэг, уулзварт Замын цагдаагийн газрын алба хаагч нар 1 - 4 цагийн биет зохицуулалтыг тасралтгүй хийж гүйцэтгэн замын хөдөлгөөнийг зохицуулж ажиллалаа.
Өчигдрийн байдлаар хамгийн сүүлийн гэрлэн дохионы цахилгаан 15 цаг 20 минутанд ирж хэвийн ажилд орсон. Гэрлэн дохио тасарны улмаас Намъянжугийн гудамж, Сансарын түнел хүртэлх зам, 100 айлаас Доржийн гудамж, 100 айлаас хойшоо Цагдаагийн гудамж, 7 буудал, Хайлааст, Чингэлтэй, Гэсэр сүмийн уулзвараас 1 дүгээр хорооллын арын зам хүртэлх замууд ачаалалтай байв. Улаанбаатар хотын авто замыг 100 хувь гэж авч үзвэл цагдаагийн алба хаагчид 20 хувийг нь хяналтандаа авч, үлдсэн хувийг нь гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэлийн дарааллаар зохицуулж хөдөлгөөнд оролцох ёстой байдаг.
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар өчигдрийн байдлаар тэмдэг тэмдэглэлийн дараалал зөрчих, зохицуулагчийн дохио зөрчих, урсгал сөрөх, эгнээ байраа буруу эзлэх, дуут дохиог ихээр өгч бусад замын хөдөлгөөнд оролцогч нарын бухимдлыг бий болгох зэрэг зөрчил ажиглагдаж байлаа. Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлж бие биедээ хүндэтгэлтэй хандана уу гэжУлаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.
2017-11-03 15:25:24 13782
2016-09-12 17:19:09 21528
2016-09-12 14:23:04 24594
2016-09-12 13:59:49 37182
2016-09-12 11:37:45 28746
2016-09-12 11:27:01 22902
2016-09-12 11:20:08 20268
2016-09-12 11:00:34 20115
2016-09-12 10:50:09 45066
2016-09-12 10:01:57 20220
2016-09-12 10:01:13 23754
2016-09-12 09:58:27 21138
2016-09-12 09:50:13 29748
2016-09-12 09:35:47 23484
2016-09-12 09:34:53 23622
2016-05-06 10:00:41 1361898
2016-04-26 15:04:46 935706
2016-07-01 16:31:41 826584
2015-06-17 11:15:52 673876
2016-03-25 16:26:57 652440
2016-02-25 16:23:16 606114
2016-03-11 19:37:10 551298
2016-04-19 17:35:25 474558
2016-04-12 13:13:17 428022
2016-08-19 14:23:51 375624
2016-07-03 20:32:56 312006
2016-06-09 11:08:49 290790
2016-01-11 11:03:11 277524
2016-01-26 09:49:28 276102
2016-06-30 16:09:14 257742
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.