Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/681дугаар захирамж гаргалаа. Захирамжаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан цэцэрлэгүүдийг байгуулж улсын дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо.
№ |
Дүүрэг |
Хороо |
Цэцэрлэгийн хүчин чадал |
Цэцэрлэгийн дугаар |
1 |
Чингэлтэй |
8 |
120 |
231 |
2 |
16 |
150 |
232 |
|
3 |
18 |
150 |
233 |
|
4 |
Сүхбаатар |
10 |
240 |
234 |
5 |
Багануур |
1 |
100 |
235 |
Нийт |
5 |
660 |
- |
Шинээр байгуулагдсан дээрх цэцэрлэгүүдийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож, цэцэрлэгийн удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж цэцэрлэгийн бүтэц, орон тоо, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг боловсруулж төсөвт тусгуулж, цэцэрлэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
2017-11-03 15:25:24 13782
2016-09-12 17:19:09 21528
2016-09-12 14:23:04 24594
2016-09-12 13:59:49 37182
2016-09-12 11:37:45 28746
2016-09-12 11:27:01 22908
2016-09-12 11:20:08 20268
2016-09-12 11:00:34 20115
2016-09-12 10:50:09 45066
2016-09-12 10:01:57 20220
2016-09-12 10:01:13 23754
2016-09-12 09:58:27 21138
2016-09-12 09:50:13 29748
2016-09-12 09:35:47 23484
2016-09-12 09:34:53 23622
2016-05-06 10:00:41 1361898
2016-04-26 15:04:46 935706
2016-07-01 16:31:41 826584
2015-06-17 11:15:52 673876
2016-03-25 16:26:57 652440
2016-02-25 16:23:16 606114
2016-03-11 19:37:10 551298
2016-04-19 17:35:25 474558
2016-04-12 13:13:17 428022
2016-08-19 14:23:51 375624
2016-07-03 20:32:56 312006
2016-06-09 11:08:49 290790
2016-01-11 11:03:11 277524
2016-01-26 09:49:28 276102
2016-06-30 16:09:14 257742
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.