Шуурхай мэдээ
  Нүүр     Урлаг
Хамаг Монгол төслийн хүрээнд малчин тариаланчдад тусална

МУГЖ Самандын Жавхлангийн санаачилсан "Хамаг Монгол" төсөл амжилттай хэрэгжиж байгаа. Тэгвэл төслийн хүрээнд УБ хот болоод хөдөө орон нутгийн малчид тариаланчдад туслахаар болжээ.

Хамаг Монгол төслийг санаачлагч МУГЖ Самандын Жавхлан ган нүүрлэж өвөлжилт хүндрэлтэй болж болзошгүй болсон энэ үед малчид тариаланчдад халуун сэтгэлийн хандив өргөх аяныг эхлүүлээд байгаа юм. Аянд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа "Гурван саятан" компани, мөн солонгосын хөрөнгө оруулалттай "KTSB"  компани эхний ээлжинд нэгдэн хөдөө орон нутгийн малчид тариаланч иргэдэд хувцас гутал бэлэглэж байна. Эхний ээлжинд БНСУ-д үйлдвэрлэсэн чанартай хавар намар өвлийн гутал хувцсыг хөдөө орон нутгийн иргэдэд түгээх ажлыг хийж эхлээд байгаа бөгөөд цаашид энэхүү аянаа улам бүр дэлгэрүүлэн Монголын ард түмэндээ жаахан ч гэсэн сэтгэлийн дэм хайрлана гэдгээ мэдэгдээд байгаа юм.

KTSB компанийн ерөнхий захирал Ха Чун Кил: Ийнхүү Хамаг Монгол төслийн хүрээнд орон нутгийн малчдад туслах хандивын эхний ээлж өнөөдөр замдаа гарч байгаа юм. Энэ жилийн хувьд Монгол улсын нийт нутгаар ган гачиг ихтэй, хадлан тариалан муу байгаагаас нийт ургацын 50 хувиа алдах магадлалтай болсон . Тиймээс өвөлжилт хүндэрч болзошгүй энэ үед малчид тариаланчдад сэтгэлийн дэм өгөхөөр Хамаг Монгол төслийг санаачлагчид энэхүү  аянг эхлүүлээд байгаа юм. Хамаг Монгол төсөл нь 2013 оноос эхлэн Монгол орон даяар Мөн Монгол туургатнуудыг багтаасан гэдгээрээ ихээхэн онцлогтой төсөл болсон гэдгийг андахгүй мэдэх бизээ. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг Хамаг Монгол төслийнхөндөө амжилт хүсье.  


: 2015-09-09 17:50:50 : 3479

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх