Шуурхай мэдээ
  Нүүр     Нийгэм
Тамхины хууль гууль ч болсон бас цоорхойтой ч болсон

Монголд тамхины үйлдвэр тав, импортлогч 17-18 компани байна. Тэдгээрийн байнгын хэрэглэгч нь Монгол улсын нийт хүн амын эрэгтэйчүүдийн 47 хувь, эмэгтэйчүүдийн таван хувь нь юм.

 Энэ нь өөрийнхөө болон өрөөл бусдын эрүүл мэндийг хохироож байгаа үзэгдэл бөгөөд  тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах зорилгоор  2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр "Тамхины хяналтын тухай" хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан билээ. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлт нь Тамхины хяналтын тухай хуулийн гурав дахь удаагийн шинэчилсэн хувилбар.

Товчхондоо олоннийтийн газар тамхи татсан иргэн 50 мянган төгрөгөөр торгуулах бол аж ахуйн нэгж, байгууллагын эзэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-25 хүртэлх хувиар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу доод тал нь гурван сая төгрөг төлнө. Торгох хүн нь цагдаа.  Харин торгох цагдаа нь хууль, дүрэм журмынхаа дагуу торгохдоо  нэг удаад зөвхөн 10,000 хүртэл төгрөгөөр л торгодог.  Тэгэхээр  энэ хуулийн хэрэгжилт нэг цоорхойтой болчихож байгаа юм.  

Өнөөдөр дэлгүүрт тамхийг ил худалдаалахыг хориглочихоод байхад гэр хорооллын,  замын дагуух жижиг том гэлтгүй  дэлгүүр тамхийг  ширхэгээр нь болон хайрцагаар нь худалдаалж байна.  Уг нь нэ хуулийн хэрэгжилтэд Засгийн газар, бүх дүүргийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн бие бүрэлдэхүүн, эрх олгосон бусад байгууллага, албан тушаалтан, салбар нэгжийн удирдлагууд гээд шат шатны байгууллага хяналт тавих үүрэгтэйг хуульд тусгасан. Гэтэл үүргээ биелүүлж буй нь нэгээхэн ч үгүй.  Ажлаа хийцгээвэл яасан юм бэ?  Татвар төлөгчдийн мөнгөөр өнөөдөр гэдэс цатгалан, мөр бүтэн ажиллаж байгаа бол  ажлын ачаалал их ч гэсэн  хийх л ёстой.  

Энэ хуулийн цоорхойг нөхөх эрхийг нь ТҮК-ийн ажилтнуудад өгчихмөөр байгаа юм.  Өөрөөр хэлбэл тэд хэн, хаана тамхи татаж байгааг ажлаа хйиж байхдаа л харчихна.  Тэд торргуулийнхаа мөнгийг дийлэхгүй хэвтэж тамхи татдаг улсыг харин ч ухамсарлатал нь  загнаад, торгоод өгчих нь тодорхой. Хэрвээ торгуулийнхаа мөнгийг төлж чадахгүй бол цагдаад дуудаад "албадан эмчилгээ" гэдэг шиг албадан хөдөлмөр эрхлүүлэх л хэрэгтэй.  Удаа дараа ингэж хууль зөрчбөл бариад хорьсон ч яахав дээ.  Харин байгууллагуудад бол торгох эрхийг нь  цэвэрлэгчдэд торгох өгчихбөл Тамхины хяналтын тухай хууль утгаараа хэрэгжинэ.

ТҮК-ийн ажилчид,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, цагдаагийн бие бүрэлдэхүүн энэ хуулийн хяналтад хамтран ажиллбал өнөөдөр яригдаад байгаа энэ хуулийн цоорхой арилаад  улам л сайхан болчих гээд байна даа...

А.Баярмаа

Эх сурвалж: dorgio.mn
: 2013-11-05 12:37:15 : 3412

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх