Шуурхай мэдээ
  Нүүр     Улс төр
Х.Тэмүүжин: Хамаатнууддаа байр өгсөн гэх мэдээллийн эх сурвалжийг олох үлдлээ

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Хууль зүйн сайд байхдаа хамаатнууддаа хуурамч бичиг баримт бүрдүүлэн байр өгч, үүгээрээ ашиг сонирхлын зөрчил гарган хууль зөрчсөн” гэх мэдээлэл нэг хэсэг хэвлэлээр гарсан. Х.Тэмүүжин гишүүн энэ асуудлаар холбогдох газарт хандана хэмээн мэдэгдэж байв. Тэгвэл тэрбээр АТГ-т энэ асуудлаар хандсан бөгөөд тус газраас “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан чиг үүргийн дагуу холбогдох асуудлыг шалгаж, хуульд заасан хориглолт хязгаарлалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэсэн хариу ирүүлсэн байна. Энэ тухайд Х.Тэмүүжин гишүүн өөрийн “Твитер” хуудаснаа “АТГ-аас хариу иржээ. Хуурамт баримт бичиг үйлдэж хамаатнууддаа байр өгсөн гэх мэдээллийн эх сурвалжийг олох үлдлээ!” хэмээн жиргэсэн юм. 
: 2015-10-28 14:04:56 : 3556

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх