Шуурхай мэдээ
  Нүүр     Улс төр
Н.Энхбаяр Шадар сайд болох уу?

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайд болно гэсэн бор шувуу төрийн ордноор өнөө өглөө эрчимтэйгээр нисэх болжээ. Түүнийг энэхүү суудалд суух тохироог УИХ-ын дарга З.Энхболд, Ч.Сайханбилэг нартай хийх гэж байгаа гэх мэдээлэл ч тарсан байна. 

Хэрвээ энэ нь үнэн байгаад Н.Энхбаяр Шадар сайд болвол одоогийн Шадар сайд бөгөөд Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Ц.Оюунбаатарыг Эрүүл мэндийн сайдад нь жинхлэх бололтой. Ийнхүү улс төрийн наймалцал дунд Н. Энхбаяр дахин босч ирлээ. Н. Энхбаярын улс төрийн карьер бүр мөсөн дуусахгүй нь бололтой.
: 2015-12-08 16:19:24 : 6600

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх