Шуурхай мэдээ
  Нүүр     Дэлхий
800 жилийн настай гар утас олджээ

 

Археологчид ойролцоогоор 800 жилийн өмнө бүтээгдсэн гар утсыг Австрийн Фушль-ам-Зе хот дахь Зальцбургийн ойролцоогоос олжээ. Энэ олдвор нь шавраар хийгдсэн юм байна. Энэхүү XIII зууны үеийн шавар хавтан нь орчин үеийн гар утасных шиг дэлгэц, товчлууртай юм байна. Гэсэн хэдий ч товчлууран дээрх тооны оронд шумерын шаантаг маягийн тэмдэг үсэг дүрсэлсэн байгаа юм. Археологчид 800 жилийн өмнө бүтээгдсэн гар утас олжээ 1 “Энэ зүйл хэрхэн энд байгаа мөн энэ юу болох талаар бид сайн мэдэхгүй байна. Үүнийг маш сонин олдвор гэж л тайлбарлаж чадах байх. Урьд өмнө нь судлаачид Австрийн газар нутаг дээрээс ийм зүйл олж илрүүлж байгаагүй юм” гэж археологийн экспедицийн тэргүүн хэлсэн байна. Нийгмийн сүлжээний хэрэглэгчид энэ төхөөрөмж харь гаригийнхан байдаг гэдгийг нотолж болох юм, магадгүй манай дэлхий дээр ирж байсан ч юм билүү гэж байхад зарим нь энэ ямар нэг мэдээлэл бичээстэй шумерын пайз байна гэж үзжээ.


 

 

: 2016-01-16 13:39:55 : 23412

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх