Шуурхай мэдээ
  Нүүр     Спорт
Уураа барьж чаддаггүй тамирчин Б.Содгэрэл олны дургүйцлийг хүргэв

Сүүлийн үед тулааны урлагийн тамирчид жудаггүй үйлдэл гаргаж эд хаваа буруу ашиглах үйлдэл гарах болсон. Тамирчин хүнд байх ёстой тэвчээр, сэтгэл санаагаа төвлөрүүлэх зэрэг наад захын ёс зүйгээ ойлгох ухамсар дутмаг залуу тамирчид бэлтгэгдсээр байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд насанд хүрэгчдийн 36 дахь удаагийн УАШТ-ний үеэр дэвжээн дээр “ичмээр” үйлдэл болжээ. Бямба гаригийн тоглолтод эрэгтэйчүүдийн 75 кг жингийн тулаанд “Алдар” спорт хорооны тамирчин Н.Шинэбаяр, “Хангарьд” спорт хорооны тамирчин Ж.Отгонжаргал нар шигшээд үлдсэн. Тулааны үеэр Хөх чоно клубын тамирчин, Спортын мастер Б.Содгэрэл өрсөлдөгч Н.Шинэбаярыг мөргөсөн зохисгүй үйлдэл гаргасан юм. Үүнийг шүүх эрхтэй дэвжээний шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж биед халдаж, үг хэлээр заналхийлж байгаа нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд цацагдсан. Тамирчин Б.Содгэрэл олон түмнээс ичиж зовохоо ч мэдэлгүй шүүгчийг заналхийлж, дасгалжуулагч багш нараа үл тоон бяр чадалдаа онгирч сагсуурч байгаа байдал нь олон нийтийн дургүйцлийг ихээхэн төрүүлээд байгаа юм. Мөн Монголын боксын холбоо одоогоор ёс зүйгүй тамирчиндаа ямар нэгэн хариуцлага тооцоогүй байгаа гэнэ. Учир нь  Мэргэжлийн зөвлөлийн дарга нь гадагшаа томилолтоор явсан байгаа бөгөөд энэ сарын 25-нд ирэх гэнэ. Иймэрхүү уураа барьж чаддаггүй тамирчинд ямар хариуцлага тооцохыг нийгэм хүлээж буй.
: 2016-01-19 16:04:40 : 10110

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх