Шуурхай мэдээ
  Нүүр     Нийгэм
Бумбынхан сэргэлэн зангаараа асууудлыг шийдэх нь мөнгөнд тань хэмнэлттэй

 
Хонь - (3/21-4/19) 
 
Аз завшаан үргэлжилсээр. Гэртээ зочид олноор хүлээж авч магадгүй. Өнөөдөр таны сурах зүйл бол байгаа юмандаа баясаж амрах. Бүх хүнд санаа тавих шаардлагагүй, тэд өөрөө өөртөө үйлчлэг. Зарим хонь онцгой хүнтэй уулзаж магадгүй. Түүнийг удаан хугацааны турш мэддэг байсан юм шиг санагдах байх. Хонины ордныхон огт сэтгэлээр унахгүй. 

Үхэр - (4/20-5/20) 
 Энэ өдөр бусад өдрөөс илүү чөлөө цагаа идэвхитэй өнгөрүүлэх болно. Сонирхолтой зураг, утасны дуудлага зэрэг нь танд сэтгэл ханамж өгнө. Бизнест тань хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа бол дэмжлэг авч болохуйц хүмүүстэй уулз. Хамаатан садан эсвэл хөршүүдтэйгээ байгалийн сайхынг мэдрэн агаарт алх.  Мөн гэр бүл найзындаа зочлон хамт музей үзэн цагийг өнгөрөөж болно. Та тайвширч чаддагүйгээсээ болж сэтгэл хөдлөлдөө автан хэт уурлаж, хилэгнэж болзошгүй байна. Ганц бие үхрүүд тогтвортой харилцаа холбоо тогтоохыг хүсэх боловч зарим нэг зүйлээс шалтгаалан ихэнх цагаа гэртээ өнгөрөөнө. 

Ихэр - (5/21-6/21) 
Хүн болгоны сэтгэлд нийцүүлэх гэж оролдох хэрэггүй. Өөртөө анхаарал тавьж аль нь хамгийн зөв гэдгийг мэдэх хэрэгтэй. Хүмүүст өөрсдөө бүхнийг хийх хэрэгтэйг ойлгуулж чадвал танд ямар ч асуудал тулгарахгүй. Гадаад руу аялах төлөвлөгөө бүтэх тийшээ хандах бөгөөд таныг санхүүгийн асуудлаа тооцоход хүргэнэ. Сэтгэлээр уналгүй итгэлтэй байж чадвал та мөнгөө өсгөж чадна. Энэ боломжийг бүү алд. 

Мэлхий - (6/22-7/22) 
 Та өөртөө хэт их шаардлага бүү тавь. Зарим шаардлагууд хэтэрч мэднэ. Энэ нь танд нэмэлт ачаалал, сэтгэл санааны дарамт болно. Та юу хийж чадах, юуг чадахгүйгээ сайтар ухаар. Хүн болгоны сэтгэлд нийцүүлэхийг хичээх нь танд ядарч туйлдахаас өөр юу ч авчрахгүй. Иймд сөхөрч унахаасаа өмнө зарим хүмүүст үгүй гэж хэлэх цаг нь болжээ. Өөртөө арчаатай бай. Гадаад үзэмжээ сайжруул. Энэ өөрчлөлтүүд таныг өөгүй сайхан харагдуулах бөгөөд олон нийтийн ямар ч ажиллагаанд амжилт олоход чинь тусална. Жүжиг, уран сайхны салбарт мэргэжилтэй эсэхээс үл хамааран оролц. 

Арслан - (7/23-8/22) 
Хэрвээ та хамтран ажилладаг түнштэй бол хэтийн эрх ашгаа хамгаалж үлдэхийн тулд яг одоо хууль ёсны гэрээ байгуулах хэрэгтэй. Хий хоосон, биелэшгүй мөрөөдөлд автаж амьдралаас хэт тжсгаарлагдаж болзошгүй. Тиймээс өнөөдөр хийх гэрээ хэлцэлд туссан зүйлүүд хэр зэрэг биелэх магадлалтай эсэхийг сайтар нягтла. Судалсныхаа дараа л гарын үсэг зураарай. Энэ өдөр таныг оюун ухаан тань аварна. 

Охин - (8/23-9/22) 
Найз нөхдийн хүрээгээ тэлэхийг хүсч байгаа бол ямар нэгэн сонирхолтой клубт гишүүнээр элс. Ингэснээр шинэ найз нөхөдтэй болох бөгөөд нөгөө талаар ирээдүйд танв хэрэг болох зүйл сурч цагийг үр дүнтэй өнгөрүүлэх болно. Адал явдалд дуртай охиныхон хайр дурлалын тоглоомд орооцолдох магадлалтай. Хэн нэгэнтэй муур, хулгана болж тоглохыг хүсэх болно. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Тэнгэр огторгуй өнөөдөр таны талд. Ямар нэгэн үл мэдэгдэх хүчин зүйлс таны хэрэгцээг хангана гэдэгт эргэлзэх хэрэггүй. Эдгээр нь ашиг тустай замд хүргэнэ. Хосуудын ирээдүйн амьдралын төлвөлөгөө, бизнес харилцаа бүгд сайн байх нь. Анхны судалгаанд анхаарал болгоомжтой бай. Ганц бие жинлүүрийхэн ойрхоноос хосс олж магадгүй. Хэдийгээр сонголт хийхэд хялбар биш байх боловч өөрийнхөө зөн совинг дага. 

Хилэнц - (10/23-11/21) 
Таны ажил яг төлөвлөсний дагуу явах бололтой. Юу хийх хэрэгтэй талаар санаа зовох хэрэггүй, хором бүрийг амталж мэдэр. Энэ үдшийг ах дүү, хамаатан садантайгаа сайхан өнгөрөө, уулзалтын үр дүн гайхалтай сайхан байх болно. Бусдад эрч хүч энергиэ алдахгүйн тулд тэдэнд уур бухимдлаа бүү гарга, та шим шүүсээ соруулахаас цаашгүй. Дипломатч, юмны эвийг олдог аргаа ашиглан асуудлуудаа шийдвэрлэснээр хүссэн үр дүндээ хүрч чадна. 

Нум - (11/22-12/21) 
Өнөөдөр анхаарлаа сулруулж, өчүүхэн зүйлийг ч анхаарлынхаа гадуур өнгөрүүлж болохгүй. Анзааралгүй өнгөрүүлсэн зүйл ирээдүйд танд томоохон алдагдлыг авч ирж мэдэх юм. Гэрлэлтээ батлуулах, хайртай хүнтэйгээ болзоход тааламжтай. Өнөөдөр эхэлсэн шинэхэн харилцаа цаашид улам гүнзгийрч, бат бэх болох магадлалтай. Бүхий л харилцаа холбоонд тааламжтай. 

Матар - (12/22-1/19) 
Өнөөдөр зарим нэг бэрхшээлүүд тулгарна. Идэвхитэй хөгжөөнтэй байдал нь бүтэлгүйтлийг багасгах хамгийн зөв арга бөгөөд сэтгэлийн түгшүүрээс сэргийлнэ. Гэр орны өмнө хүлээх хариуцлага гарч ирнэ. Багаараа үр бүтээлтэй ажиллаж чадвал бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдана. Энэ долоо хоногийн сүүлээр хадмуудтайгаа болон сургуулийн андуудтайгаа оройн зоог баривал таатай сайхан байх болно. 

Бумба - (1/20-2/18) 
Өдөр тутмын ажлаасаа баяр баясгалан мэдэр. Эрүүл мэнд сайн  байх ч тавгүйрхэхээс сэрэмжил. Үнэтэй эм, нэмэлт тэжээл худалдаж авахын оронд хоолны дэглэм сахиж, биеийн дасгал хийвэл зохино. Сэргэлэн зангаараа асуудлыг шийдэх нь таны мөнгийг хэмнэж магад. Өөрийн хийсэн амттанаар зочдоо дайлан, гайхалтай үдэшлэг хийх бололтой. Өнөөдрөөрөө байж, маргаашийг бүү тоо. 

Загас - (2/19-3/20) 
Өөртөө болон гэр бүлийнхэндээ зориулж цөөхөн хэдэн хөгжилтэй үйл ажиллагааны хуваарь гаргахдаа анхаар. Загаснууд дэлхий ертөнцийг нухацтай хархаас  илүүтэйгээр амьдралын сайн сайхныг мэдрэхэд хамаг цагаа зориулна. Хүүхдүүддээ орчин үеийн техник технологийг ашиглан хичээл заавал бүр ч сайн. Энэ амралтын өдрөө хүүхдүүдтэйгээ музей болон шинэ кино үзэж, гадуур сайхан зугаалж өнгөрүүлэх хэрэгтэй. 
: 2016-02-05 10:26:14 : 4656

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх