Шуурхай мэдээ
  Нүүр     Эрүүл
Ингэний сүү чихрийн шижин өвчинг эдгээнэ

Чихрийн шижин өвчин нь хүний нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүйгээс болж үүсдэг бодисын солилцооны өвчин юм.

Өөрөөр хэлбэл, хүмүүсийн буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол, хэт таргалалт, нийгмийн стресст өртөх, ходоод, элэг, цөс, нойр булчирхайн өвчлөл зэргээс үүсдэг. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр энэ өвчнөөр өвдсөн хүний тоо 347 саяд хүрээд байгаа ба манай улсад албан бус баримтаар 60-80 мянган өвчтөн байдаг гэж үздэг. Чихрийн шижин өвчнөөр нэгэнтээ өвчилсөн тохиолдолд насан туршдаа хоолны дэглэм сахих буюу эмчийн хяналтад байх шаардлагатай.

 Монголчууд бид ингэний сүүг тогтмол хэрэглэж заншвал чихрийн шижин өвчнийг анагаах боломжтой бөгөөд бүрэн эдгэрсэн өвчтөнүүд ч бий гэдгийг Өвөрмонголын өөртөө засах орны Тариалангийн их сургуулийн профессор Н.Журамт ярьсан байна. Мөн уг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд онцгой ач тустай гэдгийг баталсан. Чихрийн шижин өвчтөй, цусан дахь сахарын хэмжээ нь 13-аас доош хүмүүс тогтмол хэрэглэх хэрэгтэй” гэлээ.Монгол улс болон Өвөрмонголын өөртөө засах орны эрдэмтэн судлаач нарын олон жилийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнд ингэний сүү нь чихрийн шижин өвчнийг анагаах боломжтойг тогтоосон байна.

: 2016-02-25 09:39:32 : 19878

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх