Шуурхай мэдээ
  Нүүр     Улс төр
35 тэрбумын хохирлыг хэн барагдуулах вэ эрхэм Ерөнхийлөгч өө!!!

Одоогоос яг нэг жилийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаадын иргэдэд уучлал үзүүлж, эрх чөлөөтэй болгож байв. Тэдгээр нь “Саусгоби сэндс” компанийн захирал АНУ-ын иргэн Жастин Капла, ажилтан Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком нар.
 
Жастин Капла нар “Саусгоби сэндс” компанийг удирдаж байхдаа Монгол Улсад төлөх татвараас зайлсхийж, 35.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр хоёр шатны шүүхээс ял сонсоод байсан юм. Монголын цагдаа, шүүхийн байгууллага хоёр жилийн турш мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаа явуулсны эцэст тэдний гэм буруутайг тогтоож ийн ялласан хэрэг.
 
Харин Ерөнхийлөгч Жастин Капла нарыг ялаас хэлтрүүлж, Монгол Улсад учруулсан хохирлыг “Саусгоби сэндс” компаниар төлүүлэх шийдвэрийг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 26-ны өдөр гаргаж байлаа.
 
Эл өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрөхөд компани хохирлоо барагдуулсан эсэх нь бүрхэг хэвээр өдийг хүрэв. Бид энэ 'талаар тодруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандахад тодорхой мэдээлэл өгсөнгүй. Тэгээд зогссонгүй. “Саусгоби сэндс” компанийн Хуулийн хэлтэст асуулга тавихад “Шүүхийн шийдвэрийг биелүүлнэ” гэхээс өөр тайлбар хэлсэнгүй.
 
Ийнхүү нэг жилийн өмнөх шүүхийн шийдвэр одоог хүртэл биеллээ олоогүй байна, Татвар, эдийн засгийн гэмт хэргийг шалгаж илрүүлэх хугацаа, зардал маш их байдаг. 35 тэрбумын хэргийг жил дамнан шалгаж илрүүлсэн цагдаа нар, энэ хэргийг хэдэн өдрийн турш шүүсэн шүүх байгууллагын ажил, түүнд зарцуулагдсан улсын мөнгө өнөөдөр ийнхүү салхинд хийсэх үү, Ерөнхийлөгч өө.
: 2016-02-25 16:23:16 : 601710

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

  • Нэр: Улс тор судлаач. IP: 103.26.193.xxx

    Сэтгэгдэл: Энэ нийтлэлийг уншаад би оорийнхоо суулийн 20 гаруй жилийн амьдарлыг эрэгцуулэн бодож сууна л даа. Би торийн байгууллагад олон жил ажилласан хун дээ. Би унэдсэн ажлын зэрэгцээ 1990 оны жагсаал цуглаанд орж, нийгмийн байгуулалыг оорчлох ажилд их идэвхитэй оролцож, АН-ын гишуун болж улмаар УЗХ-ны гишуунээр чамгуй олон жил ажиллаж байгаад суулийн 10 гаруй жилд нь ТАЗ-оос зарласан сонгон шалгаруулалтаар шалгарч ЕТГ-ын дэд дарга, ЗГХЭГ-ын дэд дарга зэрэг ажлуудыг хийхээр болж АН-аас чолоологдсон хун л дээ. Ингээд намуудын улс торийн ажлыг хондлонгоос ажиглаж суухад, унэхээр намууд тэр дундаа энэ том 2 нам нь олны итгэл авахаа больсон юм байна. Хийж байгаа ажил нь олон нийтийн нэгдсэн эрх ашгийг боддоггуй, зовхон шийдвэр гаргаж байгаа УИХ-ын гишуун, дарга нар л оорсдийнхоо эрх ашигийн бодож шийдвэр гаргаад, туунийгээ хэрэгжуулэх гээд муйхардаад байгаагаас бух зуйл болж байгаа юм байна. Би энэ тухайгаа оорийнхоо таньдаг дарга цэрэг нартай их ярилцлаа. Надтай ярилцсан хумуусийн бараг 90 хувь нь энэ намуудыг мон худал ярьж улс торд олон жил явсан хумуусийг узэн ядаж байна. Тэр дундаа УИХ-ын гишуудийг ер нь узэхгуй байна. Ингээд энэ хоер том хоршийн хооронд арга эвээ олоод, 3-хан сая хун амтай улс орноо яаж авч явах естой юм бэ? гэж оортоо асуулт тавиад, туунд ээ оороо дараах хариултыг огч, энэ санаагаа олон нийт дээ тольдуулж байна даа. Уе уеийн УИХ тууний гишууд нь хууль тогтоох бурэн эрхийнхээ дагуу органик хуулиудыг батлахдаа УИХ-ын болон гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулсэн заалтуудыг оруулж батласнаар тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал(Иргдийн Толоогогчдийн Ундэсний Их Хурал) ба Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Ардын Их Хурал нь тухайн сум, дуурэг, тосгонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. АИХ-ын чуулганыг жил дээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. АИХ-ын чуулганыг жилийн тогсголд зарлан хуралдуулж Еронхийлогч, УБХ-ын дарга, гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн тухайн жилдээ хийсэн ажлын тайлан, засгийн газрын морийн хотолборийн биелэлттэй нэг бурчлэн танилцаж унэлэлт дугнэлт огч, хангалтгуй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцох, томилох ажлыг зохион байгуулах, Еронхийлогч, УБХ-ын дарга гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн дараа жилд хийх ажлын толовлогоо, тухайн жилийн улсын татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн улсын орлогын толовлогоо зэргийг хэлэлцэж батладаг болгох шаардлагатай. УБХ нь хууль тогтоох уурэгтэй байх тул зовхон хууль эрх зуйн салбарын тэргууний ажилтангуудын дотроос сонгон шалгаруулж, АИХ-аар батлагдсан хууль эрх зуйн мэргэжлийн гишуудээс бурдэх болно. Аймаг, Ниислэлийн ИТХ нь тухайн сум, дуурэгт амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Аймаг Ниислэлийн ИТХ-ыг жилдээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод шаардлагатай тохиолдолд ээлжит бус харалдааныг зарлан хуралдуулж болно. Аймаг Нийслэлийн ИТХ-ыг жилийн тогсголд зарлан хуралдуулж ИТХ-ын дарга, гишууд, Нийслэлийн засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, засаг даргын морийн хотолборийн биелэлтэнд унэлэлт дугнэлт огох, хариуцлага тооцох томилох, дараа жилд хийх ажлын толовлогоог батлах, тухайн жилийн аймаг, нийслэлийн татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн орлогын толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Сум, дуургийн ИТХ нь тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн олонхийн санал авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Сум, дуургийн ИТХ-аар хурлын дарга гишуун, засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, Засаг даргын морийн хотолборийн биелэлт, сум дуургийн тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална.

Бидэнтэй нэгдэх