Шуурхай мэдээ
  Нүүр     Улс төр
Энэ удаа оймс шидлээ , дараа нь юу шидэх вэ?

Саяхан Монголын эдийн засгийн чуулган 2016 төрийн ордонд болж өнгөрлөө. Энэ үеэр Дархан хотын АН-ын даргаар ажиллаж байсан Л.Наранбаатар гэгч УИХ-ын дарга З.Энхболд руу оймс шидэж танхайрсан билээ. Оймс шидэгч Л. Наранбаатар нь тэр үед хэлэхдээ :эрхэм спикерийг эдийн засгийн алуурчин гэж цоллоод огцорхыг шаардан ,энэ хүмүүс сүүлийн 20 гаруй жил монголын төрийг удирдаж байна,Монголын ард түмнийг сайхан амьдруулна гэсэн ч сайжирсан юм алга. Ийм ялзарсан улс төрчдийг ард түмэн хуучирсан оймс шигээ солих цаг болсон хэмээн хашгирчээ. Харин үүнийх нь хариуд эрхэм спикер : ийм өвчтэй хүмүүс энд ордог байсан юм уу? Сонгууль ойртсоны шинж ,манайд ийм өвчтэй хүмүүс зөндөө ш дээ гэж хэлсэн байх юм. Мөн хэд хоногийн өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мафийн толгойлогч гэж нэрлэв. Энэ бүхнээс үзэхэд АН-ынхан дотроо ихээхэн зөрчилтэй байдаг нь тодорхой харагдаж байна. Харин үүнийг нь сөрөг хүчин болох МАН-ынхан АН дотроосоо ялзарч байгаагийн шинж гэж үзэж байгаа юм. Ерөөсөө МАН өнгөрсөн хугацаанд улс орны эдийн засаг огт сайжраагүй ,харин ч доошоо уруудсан гэж ил тод мэдэгддэг .Тиймээс ч МАН-ынхан ирэх сонгуулиар ард түмэн тэдэнд барагтай л бол саналаа өгөхгүй хэмээн тооцоолж сууна. Үнэндээ ч зарим эдийн засагчдын хэлснээр АН-ын засаг барьсан энэ хугацаанд эдийн засаг олигтой сайжраагүй хэмээн үздэг. Тийм ч учраас ард түмний сэтгэл санаа гонсгор байгаа нь ойлгомжтой юм. Харин АН энэ бүхнийг дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотой гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ юуны учир жирийн нэг намынх нь гишүүн намын дарга руугаа оймс шидэх болов гэдэг асуулт гарч ирнэ. АН-ын зарим эрхэмүүд үүнийг МАН-ын тагнуул манай намд шургалснаас ийм инээдэмтэй жүжиг тавигдлаа гэж ярьж байгаа бол зарим улс төр судлаачид үүнийг АН-ын дотоод зөрчил дээд цэгтэй тулжээ гэж харж байна . Ямар ч байсан сонгуулийн өмнө иймэрхүү ноцтой ч гэмээр эвгүй ч гэмээр асуудлууд шил дараалан гарсанд АН-ын удирдлагууд тун бухимдангуй байгаа сурагтай. Тэгэхээс ч аргагүй юм. Харин энэ байдлыг далимдуулан МАН-ын нөхдүүд УИХ-дарга болон Ерөнхий сайдыг нэн яаралтай огцруулхаар ханцуй шамлан дайрч эхэллээ. Нөхцөл байдал ийм байгааг улс төрийн бусад нам эвсэлүүд ч ажиглаж суугаа. Тийм ч болоод тэрүү АН-ынхан удахгүй хуралдаж асуудлаа яаравчлан шийдвэрлэх гэж байна. Уул нь ард түмэн эдгээр хүмүүст итгэл хүлээлгэж саналаа өгч сонгосон .Харин эд нар ард түмэн рүүгээ ус цацаж байгаа юм шиг сэтгэгдэл өөрийн эрхгүй төрүүлж байна. Тэгэхээр намынх нь жирийн нэг гишүүн дарга руу гаа оймс шидэж байгаа юм чинь дараачийн удаа юу шидэх юм болдоо гэдэг л сонин байна. Арай нөгөө хилийн цэргийнхэн генералаа буудчихлаа гэхэд гайхах юм алга гэдэг шиг юм болчих юм биш биз дээ.
Жиргээ.мн
Ж.Батдорж 
: 2016-04-08 16:53:03 : 6114

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх