Шуурхай мэдээ
  Нүүр     Эрэлтэд мэдээ
"ӨРТӨӨ" Уран сайхны киноны нээлт

Aurora Films –н “Өртөө” нэртэй Adventure болон Romance жанрын кино  нь өнгөрсөн Баасан гаригт  буюу 4 сарын8-нд нээлтээ хийсэн юм.

  Тус киноны эх зохиолыг найруулагч Б.Чингүүн гаргаж зохиолч Э.Нямдулам, Д.Бямбацогт нартай хамтран бичсэн гэнэ. Туслах найруулагчаар “Ноён солиот”, Салхи Дамбий дүрүүдээрээ алдартай жүжигчин МУСТА Д.Бямбацогт ажиллаж байгаа юм.  Киноны гол дүрд SBN tv -ийн хөтлөгч, жүжигчин Б.Батзаяа, мөн сүүлийн үед киноны эрэлттэй байгаа авъяаслаг, үзэсгэлэнт бүсгүй, жүжигчин Б.Хулан нар тогложээ. 

Найруулагч Б.Чингүүний хувьд энэхүү бүтээлээрээ өөрийнхөө түвшнийг ахиулах, сорих, эвдэх мөн монголын кино урлагт шинэ хийц, өнгийг бий болгохоор зорьсон нь олны анхаарлыг татаад байгаа нь нууц биш юм. 
Галт тэрэг нь цаг хугацаа, хувь тавилантай уралдан, өртөө болгон дээрээс гайхамшигт түүхийг тээдэг. Өртөө бүрт гайхамшигт учрал тохиож бас хэн нэгний хагцалын нулимсыг үзүүлдэг. 
Уг кинонд Залуусын хайр дурлал, тэдэнд тохиолдох олон үйл явдлыг хөндөх ч тэр бүх үйл явдлыг бүхэлд нь өөр цаг үед, өөр нөхцөлд уран зураг мэт дүрслэлээр үзэхийг хүсвэл үзэгч та дараах Өртөөн дээр бэлэн байгаарай... Галт тэрэг очиж байна.

: 2016-04-11 11:44:18 : 6198

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх