Шуурхай мэдээ
  Нүүр     Гэмт хэрэг
Хувийн өс хонзон санаж байшинг нь галдан шатаасан байна

 БЗД-ийн 23-р хороонд "Улиастайн .. тоотод байшин шатсан байна" гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад, тус тоотод суух 28 настай эрэгтэй Г -ын 8х5м хэмжээтэй өвлийн сууцыг БЗД-ийн 23 хороонд суух 27 настай эрэгтэй Н  гэгч согтуурсан үедээ хувийн өс хонзонгоор галдан шатаасан хэргийг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

 153 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх

  153.2.Энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

 

: 2016-04-12 13:13:17 : 424392

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх