МАН-ын бага хурал үргэлжилж байна. Тэгвэл дөнгөж сая МАН-ын ажлын хэсгээс МАХН-аас ирүүлсэн албан шаардлагын дагуу сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд МАН, МАХН-тай хамтарч орох талаар яригдаж байгаа. Энэ хүрээнд хоёр нам хамтарч арван удаагийн хэлэлцээр хийсэн байна. Хэлэлцээрийнхээ үр дүнд үндэслэн санамж бичигт гарын үсэг зурж, санамж бичигтэй холбоотойгоор холбогдох мэдээллийг хоёр талын хамтарсан ажлын хэсгээс өнгөрсөн удаад хэвлэлд мэдээлэл өгсөн. Мэдээлэл хийснээс хойш цөөнгүй үйл явдалж болж өнгөрлөө.
Тодруулбал, намууд бага чуулганаа хийж, бусад улс төрийн намууд ч мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж холбогдох төрийн байгууллагууд руу хүргүүлэхээр шийдвэрүүдээ гаргаж байна.
Энэ талаар Ч.Хүрэлбаатар, "МАХН яг өнөөдрийн байдлаар хэлэлцэж тохиролцсон асуудлуудаасаа эргэж буцсан бичгүүдийг бидэнд албан ёсоор ирүүлж эхэллээ.
Бид орон нутгийн сонгуульд оролцохдоо тухайн иргэдийн төлөөлөгчдийн хуралд авсан суудал, саналын тоог 2012 оны УИХ-д авсан саналын тоог харгалзаж үзнэ гэсэн байгаа. Мөн квотуудыг тогтоохдоо МАН 70-80 хувь, үлдсэн 20-30 хувьд МАХН байна гэдгийг нэмж оруулах, мөн Засаг дарга хийгээд ИТХ-ын дарга нарыг авсан суудлаас үл харгалзан сөөлжлөн тавина гэдэг саналыг урьд өмнө нь тохирсон байсан.
Гэтэл энэ бүхнээсээ буцсан саналыг бидэнд ирүүлээд байна. Санамж бичгийн тавдугаарт тохирсон саналаасаа буцахгүй гэдгээ албан ёсоор баталгаажуулсан байсныг олон нийт мэдэж байгаа.
Харамсалтай нь СЕХ-ны гуравдугаар сарын 24-ний 87-р албан тоотоор намууд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг энэ сарын 20-ноос өмнө буюу өнөөдрөөр дуусгавар болгож Төрийн Аудитын байгууллагад хүргүүлэх заалт бий. Тэгэхээр цаг хугацаа бага байгаа үед тохирсон тохиролцооноосоо буцаж байгаад бидний хувьд харамсаж байна. Тиймээс МАХН-ын ажлын хэсэгт бидний зүгээс санамж бичигт оруулах гэж байгаа саналуудаа буцааж авах олон салаа утгагүйгээр, цаг хугацаа идэх агуулгагүйгээр эцсийн хариугаа өгөхийг шаардсан байгаа.
Хэрвээ бидний хүсэлт тавьсан тэр хугацаанд хариугаа ирүүлэхгүй бол МАН-аас гарч байгаа ажлын хэсэг цаашид МАХНТ-тай 2016 оны сонгуульд хамтарч оролцох боломжгүй гэдгийг мэдэгдэхээр төлөвлөж байна.
СЕХ-ны гуравдугаар сарын 24-ний 87 дугаар тоот албан бичгээр бол 20-ын дотор эцсийн шийдвэрээ ирүүлэх ёстой. Бид эвслийн гэрээ байгуулах, эвслийг төлөөлөх байгууллагаа томилох ёстой гэсэн олон ажил байхад урьд өмнө нь тохирсон ажлаасаа буцаж байгаад харамсаж байна. Өчигдөр биднийг мэдээлэл хийсний дараа МАХН-ын дарга Н.Энхбаярын зүгээс цагаатгалд хамрагдах асуудлаар бусад улс төрийн намуудтай яриа хэлцэл хийж эхэлсэнийг ёс зүйгүй алхам гэж харж байна" гэлээ.
2017-11-03 15:25:24 13524
2016-09-12 17:19:09 21276
2016-09-12 14:23:04 24324
2016-09-12 13:59:49 36870
2016-09-12 11:37:45 28518
2016-09-12 11:27:01 22530
2016-09-12 11:20:08 20016
2016-09-12 11:00:34 19857
2016-09-12 10:50:09 44892
2016-09-12 10:01:57 20034
2016-09-12 10:01:13 23550
2016-09-12 09:58:27 20988
2016-09-12 09:50:13 29490
2016-09-12 09:35:47 23340
2016-09-12 09:34:53 23478
2016-05-06 10:00:41 1361742
2016-04-26 15:04:46 935490
2016-07-01 16:31:41 826386
2015-06-17 11:15:52 673708
2016-03-25 16:26:57 652272
2016-02-25 16:23:16 605958
2016-03-11 19:37:10 551100
2016-04-19 17:35:25 474414
2016-04-12 13:13:17 427842
2016-08-19 14:23:51 375408
2016-07-03 20:32:56 311826
2016-06-09 11:08:49 290646
2016-01-11 11:03:11 277302
2016-01-26 09:49:28 275922
2016-06-30 16:09:14 257580
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.