Шуурхай мэдээ
  Нүүр    
Ноцтой баримт: С.Эрдэнэ доод тушаалтнуудаараа дамжуулан авлига авдаг уу

Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй холбоотой таагүй мэдээллүүд хэвлэлээр үе үе цацагдаг.

Тэгвэл С.Эрдэнэ сайдтай холбоотой нэгэн ноцтой бичлэг цахимд цацагдлаа. Уг бичлэгт дурдагдсанаар тэрбээр өөрийн доор ажилладаг хүмүүсээрээ дамжуулан, иргэн, аж ахуй нэгж бизнесүүдийг дарамтлан авлига авдаг байж болзошгүй байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын барилгын өргөтгөлийг барьж, өнөө жил ашиглалтад оруулж буй Мөнх-Эрдэнэ хэмээх залуу нэгэн аж ахуйн нэгжийн захирал эмэгтэйд "10 сая төгрөг өгчих, тэгвэл танай компаниар дүүрэг дахин оролдохгүй, би Баянгол дүүргийн дархлагдсан том ноён, сайд С.Эрдэнэтэй ярьж, асуудлыг чинь шийдэж өгье" хэмээн ярьсан нь утасны бичлэгт үлджээ. Эндээс харахад Мөнх-Эрдэнэ хэмээх залуу сайд С.Эрдэнэд авлига зуучилж, асуудлыг намжаадаг байж магадгүй байна.

Ямартай ч эх сурвалжийн зүгээс С.Эрдэнэ энэ мэтээр бусдаас авлига авсан  байж болзошгүй өөр бусад ноцтой баримтуудыг бидэнд ирүүлсэн бөгөөд баримтыг нягтлан шалгасаны үндсэн дээр мэдээллийг уншигчиддаа эргэн хүргэх болно.

: 2016-04-26 15:04:46 : 935496

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх