Шуурхай мэдээ
  Нүүр     Урлаг
Дурсамжийн үдэш ”Илчилж амжаагүй хайр”-аа илчлээрэй

Үнсье”, “Хөөрхөн Бурмаа”, “Илчилж амжаагүй хайр”, “Хайраа олсон” зэрэг олон сайхан уран бүтээлээр фенүүдээ байлдан дагуулсан “Дурсамж”-ийнхан тоглолтоо хийхэд хэдхэн хоног үлдээд байна. Хүнээр бол эрийн цээнд хүрч, иргэний үнэмлэх авах 16 нас хүрч буй тэд “Илчилж амжаагүй хайр” хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэлдээ оржээ. 

Тоглолтын талаар тодруулахад: “Хамтлаг гэдэг хамтаараа лаг байхын нэр. Гэхдээ үзэгч, сонсогчгүй бол уран бүтээлчид хэн ч биш. Тиймээс бид 16 насны төрсөн өдрөө үзэгчидтэйгээ хуваалцахыг хүссэн. Тоглолтын сюрпризээс задлахад “Madness”, “Mr.dogs” гээд нэгэн үеийн шилдэг хамтлагийнхан маань ирж ая дуугаа өргөнө. ONE EVENT HALL-д болох тоглолтын маань дараагаар MINT-д тэр үдэш таксгүй орох боломж бас бий.” хэмээн “Дурсамж” хамтлагийн ахлагч Б.Бат-Оргил ярьж байсан юм. 

Тоглолтын билетийн үнэ 20 000 төгрөг бөгөөд 1900-1188 дугаарт залгаж EASY TICKET-ээр үнэгүй хүргүүлээрэй

6-р сарын 3-нд 19:00 цагт ONE EVENT HALL-д уулзацгаая.

ДУРСАМЖ ХАМТЛАГИЙН ПЭЙЖ ХУУДАС
: 2016-05-10 10:01:22 : 5796

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх