Шуурхай мэдээ
  Нүүр     Улс төр
“Түр хасав” гэсэн тэмдэглэгээтэй сонгогч саналаа өгч болно

 

УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгууль өнөөдөр болж байна. Энэ удаагийн сонгуульд нийтдээ 1.912.901 сонгогч саналаа өгөх юм. Тэгвэл хуулийн дагуу гадаадад түр хугацаагаар ажлаар явж байгаа иргэдийг сонгогчын жагсаалтаас “түр хасав” гэсэн тэмдэглэгээг хийж байгаа талаар албаны хүн дуулгасан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын мэдээллийн дагуу хорих ангид ял эдэлж байгаа иргэд, саатуулах байранд түр саатуулагдаж байгаа иргэд “Түр хасав”  тэмдэглэгээнд хамрагдаж байгаа юм. Нийтдээ 84237 сонгогч “Түр хасав” гэсэн тэмдэглэгээтэйгээр сонгогчын нэрсийн жагсаалтад бичигдсэн байна. “Түр хасав” тэмдэглэгээтэ иргэд хуулийн хугацаанд санал өгөх байранд ирж саналаа өгөх бүрэн эрхтэй бөгөөд хурууны хээгээ уншуулж, иргэний үнэмлэхтэйгээ очиход л болох юм байна.

Жиргээ.мн

С.МАРАЛ 

: 2016-06-29 11:00:13 : 7410

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх