Шуурхай мэдээ
  Нүүр     Нийгэм
ТТЭНН-ын ажиглагч Л.Баяраа: 26-45 насны сонгогч ихэнх нь байна

 

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн ирц 17 цагийн байдлаар 55 хувьтай байгаа талаар СЕХ-ноос мэдээлсэн. Дараагийн ирцийн мэдээ 22.00 цагт гарах юм. Харин нийслэлийн хувьд 48,3 хувьтай гарсан. Тэгвэл Баянгол дүүргийн 67-р тойргийн 6-р хэсгийн ирц одоогийн байдлаар 64,5 хувьтай байна. Тус тойрогт АН-аас С.Одонтуяа, МАН-аас А.Ундраа, МАХН-аас Б.Тулга, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас Н.Буянжаргал нар УИХ-ын сонгуултд өрсөлдөж байгаа юм. 

Баянгол дүүргийн 67-р тойргийн 6-р хэсгийн Ахлах зохион байгуулагч Д.Энхцэцэг: Манай хэсгийн сонгогчдын ирц 21.00 цагийн байдлаар 64,5 хувьтай байна. Нийт 2448 сонгогчоос 1579 сонгогч саналаа өгөөд байна. Янз бүрийн зөрчил одоогоор алга байна. Санал авах ажил ерөнхийдөө хэвийн явагдаж байна. 

 

 Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын ажиглагч Л.Баяраа: Сонгууль хэвийн явагдаж байна. Өнөөдөр янз бүрийн асуудал гараагүй. Сонгуулийн дүнгээ хүлээнэ дээ. Одоо цаг дөхөж байна. Энэ жилийн сонгогчид ер нь их идэвхитэй байна. 26-45 насны хүмүүс ихэнх нь байна. Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас Н.Буянжаргал нэр дэвшиж байгаа.

 

 

 

 

 

Жиргээ.мн

С.МАРАЛ 

: 2016-06-29 22:05:05 : 5328

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх