Шуурхай мэдээ
  Нүүр     Ярилцлага
МУ-ын Гоц мэргэн харваач Л.Отгонбаяр: Сур харваа маань өнөр өтгөн болж байна

 

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадам болж байна. Сур харваа нь дотороо халх, буриад, урианхай, гэсэн гурван  төрөлтэй. Энэ жилийн наадамд нийт 1000 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж буй. Ингээд мэргэн харваачдын сэтгэгдлээс хүргэе.

  

Энэ жилийн наадмын өнгө ямар байна вэ. Сур харваачид маань бэлтгэлээ хэр хангасан бэ?

-Нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Жил жилийн наадамд маш олон харваач сум харваж байна. Зөвхөн үндэсний харваанд 540 харваач харваж байна шүү дээ. Нийт  Урианхай, Буриад, Халх харваатайгаа нийлээд 1000 гаруй харваач харваж байна. Энэ жил үндэсний харваад оролцож байгаа харваачдыг 540-өөр босго татсан байгаа. Өчнөөн харваач харваж чадахгүй үлдэж байна. Сур харваа маань өнөр өтгөн олуулаа болсныг гэрчилж байна.

-Энэ жил ямар хүмүүс тунаж үлдэнэ гэж бодож байна?

-Сүүлийн дөрвөн сум асуудлыг шийднэ. Одоо урьдчилсан байдлаар тэр энэ гэж хэлэхэд хэцүү л дээ.

Мэргэн харваач н.Раднаабал: Залуу харваачдаас шинэ мэргэн тодрох болов уу

 

  

-Та хэдэн жил сум харваж байна?

-1980 оноос хойш 36 жил сум харваж байгаа юм уу даа. Улсын баяр наадамд сүүлийн арваад жил ирж наадаж байгаа. Буриад, халх харваагаар оролцдог.

-Буриад, халх харваан онцлог нь ямар байдаг вэ?

-Халх харваа бол 75 метрээс харвана. Буриад харваа 45 метрээс харвана. Ялгаа нь тэр.

-Таны бодлоор энэ жил ямар харваачид өнгөлөх шинжтэй байна?

-Залуу харваачид их өнгөтэй байх шиг байна. Залуу харваачдаас шинэ мэргэн тодрох болов уу гэсэн таамаг байгаа. Гэхдээ юу болохыг зурхай л мэддэг юм даа.   

  

Жиргээ.мн

С.МАРАЛ

 

: 2016-07-12 13:08:24 : 19164

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх