Шуурхай мэдээ
  Нүүр     Гэмт хэрэг
Хятад иргэнд газар олгон 200 сая төргөгийн хахууль авч байгаад баригдлаа

Өнгөрсөн долоо хоногийн эхээр буюу баяр наадмын өдрүүдээр Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албан дарга “Б” нь иргэдийн цахим үнэмлэх ашиглан хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригджээ.

Тэрээр иргэн Б, Ч, П нартай үгсэн тохирч иргэдийн цахим үнэмлэхийг ашиглан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их цуурайтын ам”-д газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргасан байна.

Улмаар энэхүү гэрчилгээгээ БНХАУ-ын иргэн Л гэгчид олгож түүнээс 200 гаруй сая төгрөгийн хээл хахууль авч байсныг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь баривчилж бэлэн мөнгө болон бусад нотлох баримтыг хураан авч Авлигатай тэмцэх газартай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

: 2016-07-18 10:49:43 : 43908

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх