Шуурхай мэдээ
  Нүүр     Нийгэм
Арслангийнханд хүсэл эрмэлзэлдээ хүрэхийн тулд тэсвэр тэвчээр хэрэгтэй

Хонь - (3/21-4/19) 
Эсрэг тэсрэг өдөр. Байр суурь, төлөвлөгөө гэнэт өөрчлөгдөж магадгүйг анхаар. Өөртөө сонголт үлдээ. Мөн танай гэр оронд ч өөрчлөлт гарч болзошгүй. Иймээс сэтгэл санаагаар бэлэн бай. Хариуцлагатай байхаас зайлсхийгээд нэмэргүй байх. Компьютер, утас, харилцаа холбооны. төхөөрөмжөө сайтар шалга, эвдрэл гарахаас сэрэмжил.   

Үхэр - (4/20-5/20) 
Өнөөдөр ширүүн догшин зан авиртай байна. Хуульчидтай болгоомжтай харилц. Татваруудаа цаг тухайд нь төл. Мөнгөнөөс болж санаагаа зовоодог. Тиймээс үүнээс сэргийлэхийн тулд зардлаа сайн тооцоход суралц. Хамаатнуудтайгаа эсвэл худуудтайгаа адиваа асуудлыг хэлэлцэх үед зөрчил үүсэхээс болгоомжил. Аялах зуураа хувийн эзэмшлээ хамгаал. Сайн мэддэггүй хүндээ хэт бүү итгээрэй.   

Ихэр - (5/21-6/21) 
Эрүүл мэнддээ анхаарч, бие махбод тань танаас юу хүсч байгааг мэдэр. Энгийн нян шимэгчийн гаралтай өвчнүүдийг эмийн бус аргаар эмчлэх эсвэл хоолны дэглэмээ өөрчлөх замаар амархан эдгээж болно. Махан хоолноос татгалзаж цагаан хоолтон болох нь танд сонирхолтой санагдах бөгөөд гэр бүлээрээ эрүүл хооллодог болоход тусална. Мөн дасгал хөдөлгөөн чухал.   

Мэлхий - (6/22-7/22) 
Өнөөдөр идэвхитэй, гэхдээ биеэ барьж аливааг сайтар бодож тунгааж эерэг талаас нь харах хэрэгтэй. Тэгэхгүй бол хурц зан чинь хамаг төлөвлөгөөг чинь нурааж болзошгүй. Мөнгө, санхүүгийн ажил хэрэгтэй холбоотой боломж завшаан гарна. Орлого олох шинэ арга замууд ч гарч магад. Таны ажил үүргийн биелүүлэлт, эсвэл санаа бодлыг чинь үймүүлэх гэсэн хүмүүстэй өнгөн дээрээ санап нэг байгаа дүр үзүүлж харьц.     

Арслан - (7/23-8/22) 
Гэр бүлийн гишүүдээ баярлуулах юм уу өөрийн хүсэл эрмэлзэлдээ хүрэхийг хүсч байгаа бол танд тэсвэр тэвчээр хэрэгтэй. Хашгирахын оронд гүнзгий амьсгаа ав. Зардалдаа сэтгэл зовнихоо болих хэрэгтэй. Хүүхдээ сонсож чадвал хоёр талаас харилцан буулт хийж чадна. Хүүхэдтэйгээ эвээр харьцвал танд л эерэгээр нөлөөлнө. Сэтгэлийн хөөрөл хэрэггүй үедээ хамгийн том саад болж хувирдаг. 

Охин - (8/23-9/22) 
Өнөөдөр та маш цовоо сэргэлэн байх бөгөөд өдрийг маш сонирхолтой өнгөрүүлэх болно. Хэрвээ та хүмүүсийн хувиа хичээсэн занг шүүмжлэх гэж байгаа бол түр азна. Төвөгтэй асуудал үүсгэж мэднэ. Та нөхцөл байдлыг бусад хүмүүсээс арай өөрөөр үнэлж дүгнэдэг гэдгээ санах хэрэгтэй. Ямар нэг шийдэлд хүрэхээсээ өмнө бусдын оронд өөрийгөө тавьж сур, болохгүй бол зүгээр л нийтийн жишгийг дага. Бүх хүмүүс заавал таны санаанд нийцэх албагүй шүү дээ. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Тэнцвэргүй өдөр. Өнөөдөр сэтгэл хөдлөлдөө автах өдөр. Ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулахдаа сайн судалж үз. Хайр сэтгэлийн тал дээр та хоёрыг тохирсон хүмүүс гэж хэлэхэд хэцүү байна. Гэр орны асуудал нааштай байна. Таны энерги болон урам зориг тань доод түвшиндээ хүрэх бөгөөд бүрхэг уур амьсгал бий болгож магадгүй. Бодит мөрөөдөл биелэх боломжтой байдаг гэдэгт итгэ.   

Хилэнц - (10/23-11/21) 
Та мөрөөдөмтгий уур амьсгалд автаж, анхаарал сарнин, хэнэггүй байх шинжтэй. Өнөөдөр төлөвлөгөө зохиож, шийдвэр гаргахад тохирох цаг биш. Будлиантай асуудлуудаас болж сэтгэл гонсгор байдапд хүрч болзошгүй. Зохиолч Хилэнцүүд номын хорхойтон, шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлд нийцсэн үлгэрийг зохиож олны хүртээл болгох байх. Ихэнх Хилэнц аль болох хурдан, их мөнгө олох урлагт суралцаж чадна.   

Нум - (11/22-12/21) 
Ямар ч ажил үйл бүтэмжтэй өдөр. Санасан бодсон бүхэн сэтгэлчлэн бүтэх нигууртай. Тиймээс өнөөдөр урьд нь барьж авахаас зүрхшээдэг байсан ажлаа зоригтойгоор эхлүүл. Мөрийтэй тоглоомд хожих магадлалтай. Шинэ зүйл санаачилж, өөрчлөлт шинэчлэл хий. Танд хэрэггүй мэт санагдсан ч аливаа зүйлд найз нөхдийн оролцоо, тусламжийг авахад илүүдэхгүйг санаарай. 

Матар - (12/22-1/19) 
Матрын ордонд төрсөн хүмүүсийн уур амьсгал илүү эрчимтэй байна. Найз нөхөд, хамт ажиллагсад, итгэл найдвар зорилгыг чинь идэвхжүүлж өгнө. Та бусадтай уулзаж харилцахад илүү их цаг завыг зарцуулна. Төвөгтэй асуултуудад хариулахын тулд бага зэрэг тэвчээртэй байж, аажим аажмаар учрыг нь ол. Та нойтон хамуу шиг зантай хүн биш ч одоо ийм зан гаргах болно. Санхүүгийн төлөвлөгөөгөө өөрөө итгэлтэй болох хүртлээ дахин дахин эргэж хяна. 

Бумба - (1/20-2/18) 
Бизнесийн үйл ажиллагааны үеэр өөрийн гайхалтай чадварыг бусдад харуулж, амжилтын гараагаа эхлүүлэх болно. Албан тушаал ахих боломж олдох төлөвтэй. Улмаар ажил амьдралаа зохицуулахад амар хялбар болно. Гэр бүлийн уур амьсгал зөөлрөх шинжтэй. Та компани, албан байгууллагынхаа Үйлдвэрчний эвлэлийн гишүүн болсон нь дээр. Хайртай хүнтэйгээ гадуур хооллож, хамтдаа баярла. 

Загас - (2/19-3/20) 
Өнөөдөр сэтгэл зовоосон асуудлаасаа болж алдаа гаргаж болзошгүй. Тиймээс тайван байж, хэвийн байдлаа хадгал. Тээнэгэлзэж байгаа ажил хэрэг, зорилгоо хойшлуулах нь ухаалаг хэрэг ба өөртөө итгэх итгэл тань эргэн ирсэн тохиолдолд та илүү сайн ажиллаж чадна. Ойр дотны хэн нэгэн тань багахан хэмжээний хямралд өртөж болзошгүй. Тиймээс тэдэнд туслах гэж гар сунгахаасаа илүү, өөрийнх нь алдаа дутагдлыг нь ойлгуулж өгөх нь ухаалаг сонголт юм.
: 2016-07-26 10:02:37 : 11760

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх