Шуурхай мэдээ
  Нүүр     Спорт
Домогт хөлбөмбөгчин Пеле зуны Олимпийн бамбар асаах санал хүлээн авчээ

Бразилын хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчин, дэлхийн 3-н удаагийн аварга домогт хөлбөмбөгчин Пеле Рио-де-жанейро хотноо нөгөөдөр эхлэх зуны Олимпийн тоглолтын бамбар асаах ёслолд оролцох урилгыг хүлээн авчээ. Олимпийн ёслолын нээлт Пелегийн өөрийнх нь 1969 онд хэдэн мянган гоол оруулсан Маракана цэнгэлдэх хүрээлэнд болох ажээ. Домогт хөлбөмбөгчний өөрийнх нь хэлснээр энэхүү хүсэлтийг Олон улсын Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Томас Бах болон 2016 оны Риогийн Олимпийн тоглолтыг зохион байгуулах хорооны тэргүүн Карлос Артур Нузман нар тавьсан байна. Гэхдээ Пеле спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өөр бусад компаниудтай гэрээ хийсэн учир, энэ нь түүнд саад болох вий гэдгээс санаа нь зовж байгаа аж. “Надад заавал биелүүлэх үүрэг бүхий гэрээ бий. Гэхдээ би Бразил хүнийхээ хувьд тэрхүү ёслолд оролцхыг хүсч байгаа” хэмээн өдгөө 75 настай Пеле хэлжээ. Тэрээр Олимпийн бамбар асаах ёслолд оролцох эсэхээ маргааш мэдэгдэх юм байна. Зуны Олимпийн 31-дэх тоглолт Бразилийн Рио-де-Жанейро хотноо энэ сарын 5-аас 21-ний хооронд болох юм. Ж.Батдорж
: 2016-08-03 16:54:42 : 12210

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх