Шуурхай мэдээ
  Нүүр     Спорт
Нэрт хөлбөмбөгчин Уэйн Рунигийн гэрт хулгай орох гэж байхад нь таслан зогсоожээ

Их Британий Манчестер хотод Английн шигшээ багийн тамирчин, нэрт хөлбөмбөгчин Уэйн Рунигийн гэрт бүлэг этгээдүүд орж хулгай хийх гэж байхад нь Британий цагдаа нар таслан зогсоожээ. Тэрхүү этгээдүүдийг Уэйн Рунигийн гэрт нэвтрэхэд дохиолол ажиллаж, энэ үед нь цагдаагийн 3 машин,нэг нисдэг тэрэг цаг алдалгүй ирэн ,гэмт этгээдүүдийг газар дээр нь баривчилжээ. Тасс агентлагийн мэдээлснээр яг энэ үед Уэйн Руни гэр бүлийнхэнтэйгээ “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэнд байсан аж. Тэрээр өөрийнхөө өмнө нь тоглож байсан “Эвертон” багийн эсрэг “Манчестер Юнайтед” –ад тоглож байсан бөгөөд тус тоглолт хоёр баг тэнцсэнээр өндөрлөсөн байна. Харин Рунигийн эхнэр хүүхдүүд нь уг тэмцээнийг үзээд сууж байжээ.
 
Ж.Батдорж
: 2016-08-05 13:22:08 : 3030

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх