Шуурхай мэдээ
  Нүүр     Спорт
Монголын баг тамирчдын тэмцээний хуваарь

Бразилын нийслэл Рио-де Жанейро хотноо болох “Рио-2016” зуны олимпийн наадмын нээлт маргааш буюу  8-р сарын 6-ны өдрийн өглөөний 08:00 цагт эхэлнэ.

 

Зуны олимпийн наадамд манай улсаас 49 тамирчин спортын 10 төрөлд өрсөлдөх юм. Тэгвэл Монголын баг тамирчдын тэмцээний хуваарийг Улаанбаатарын цагаар танилцуулж байна.

 

Наймдугаар сарын 5

 

21:00 цагт: Байт харваа

-Манай тамирчин Ж.Гантөгс, Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан урьдчилсан харваа төрөлд оролцоно. Энэ төрөлд өрсөлдөх 64 харваач 70 метрийн зайд 6 сумаар 12 цуврал харвах бөгөөд нийт авсан оноогоор 1-64 байрт эрэмбэлэгдэнэ. Хасагдах шатанд урьдчилсан харваанд 1-т орсон тамирчин 64-т орсонтой, 2-т орсон нь 63-т орсонтой гэх мэт оноолтоор харвах юм.

 

Наймдугаар сарын 6

 

20.30 цагт: Буудлага

-Хийн урт бууны дасгалд Г.Нандинзаяа буудна.

22:00 цагт: Жүдо

-Эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.Уранцэцэг нар барилдана. Жүдогийн медалийн эзэд өдөртөө тодордог тул энэ өдөр Монголын баг Риогоос эхний медалиа авах, бүүр Олимпийн аваргынхаа тоог нэмэх боломж ч бий.

23:00 цагт: Бокс

-Боксын 48 кг жинд Г.Ган-Эрдэнэ, 60 кг-ийн жинд Д.Отгондалай нар тулалдана. Боксын хувьд сугалааны дараа хэдэнд, хэнтэй тулалдах нь тодорхой болно.

 

Наймдугаар сарын 7

 

21:00 цагт- Хийн буудлага

-Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар цэц сорино.

22:00 цагт- Жүдо

-Эрэгтэйчүүдийн 66 кг, Эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жингийн медалийн эзэд тодрох бөгөөд манайхаас Д.Төмөрхүлэг, А.Цолмон нар барилдах юм.

22:00 цагт- Хүндийн өргөлт

-Эрэгтэйчүүдийн 56 кг жинд У.Чагнаадорж өрсөлдөнө.

23:00 цагт- Бокс

-Боксын 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат

 

Наймдугаар сарын 8

 

05:00 цагт:Бокс

-Боксын 49 кг-ийн жинд Г.Ган-Эрдэнэ, 69 кг-ийн жинд Б.Түвшинбат

21:00 цагт: Байт харваа

-Байт харваа ганцаарчилсан харвааны хасагдах шатны тэмцээнд Ж.Гантөгс оролцоно.

22:00 цагт: Жүдо

-Эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Д.Сумьяа нар барилдана.

 

Наймдугаар сарын 9

 

00:00 цагт: Бокс

-Б.Түвшинбат, Г.Ган-Эрдэнэ

21:00 цагт: Байт харваа

-Ж.Гантөгс хасагдах шатны өрсөлдөөн

21:00 цагт: Буудлага

-Тамирчин О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нарын тэмцээн болно.

22:00 цагт: Жүдо

-Эмэгтэйчүүдийн 63 кг жинд Ц.Мөнхзаяа, Эрэгтэйчүүдийн 81 кг жинд О.Ууганбаатар нар барилдана. Хэрэв манай тамирчид финалд үлдвэл шөнийн 03:00 цагт шигшээ барилдаанд оролцоно.

 

Наймдугаар сарын 10

 

05:00 цагт: Бокс

-Боксын 49 кг жинд Г.Ган-Эрдэнэ, 56 кг жинд Э.Цэндбаатар, 60 кг жинд Д.Отгондалай

22:00 цагт: Жүдо

-Эрэгтэйчүүдийн 90 кг жинд Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн 70 кг жинд  Ц.Наранжаргал нар барилдана.
22:00 цагт:Байт харваа

-Тамирчин Ж.Гантөгс эрэгтэй ганцаарчилсан харваа хасагдах шатны тэмцээнд оролцоно.

 

Наймдугаар сарын 11

 

00:15 цагт: Бокс

-Эрэгтэйчүүдийн 56 кг жинд Э.Цэндбаатар, 64 кг жинд Б.Чинзориг, 69 кг жинд Б.Түвшинбат нар өрсөлдөнө.
Жүдо: -100 кг-д Н.ТҮВШИНБАЯР, эм -78 кг-д П.ЛХАМДЭГД
Буудлага: Эмэг

00:30 цагт-Хүндийн өргөлт

-Эмэгтэйчүүдийн 69 кг жинд М.Анхцэцэг

21:00 цагт-Урт буу

-Эмэгтэйчүүдийн урт бууны төрөлд Г.Нандинзаяа

22:00 цагт- Жүдо

-Эмэгтэйчүүдийн 78 кг жинд П.Лхамдэгд, эрэгтэй 100 кг жинд Н.Түвшинбаяр

 

Наймдугаар сарын 12

 

00:30 цагт: Бокс

-Боксын 69 кг жинд Б.Түвшинбат, 56 кг жинд Э.Цэндбаатар, 64 кг жинд Б.Чинзориг нар тулалдана.

01:00 цагт: Усанд сэлэлт

-Эрэгтэйчүүдийн 50 м чөлөөт сэлэлтийн урьдчилсан уралдаанд Б.Дөлгөөн

22:00 цагт: Жүдо
-Эрэгтэйчүүдийн нэмэх 100 кг жинд Б.Тэмүүлэн

 

Наймдугаар сарын 13

 

00:00 цагт: Бокс

-Эрэгтэйчүүдийн 52 кг жинд Х.Энх-Амар, 69 кг жинд Б.Түвшинбат нар оролцоно.

01:00 цагт-Усанд сэлэлт

-Эмэгтэйчүүдийн 50 м чөлөөт сэлэлтийн урьдчилсан уралдаанд Б.Есүй

 

Наймдугаар сарын 14

 

00:15 цагт: Бокс

-Боксын 69 кг жинд Б.Түвшинбат, 52 кг жинд Х.Энх-Амар, 56 кг жинд Э.Цэндбаатар нар тулалдана.

21:30 цагт: Марафон

-Марафон гүйлтийн тэмцээнд Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар оролцоно.

 

Наймдугаар сарын 15

 

00:30 цагт Бокс

-Монголын баг тамирчдын тэмцээн өдрийн 15:00 цагт хүртэл явагдана.

 

Наймдугаар сарын 16

 

00:15 цагт: Бокс

-Эрэгтэйчүүдийн 52 кг жинд Х.Энх-Амар, 69 кг жинд Б.Түвшинбат нар оролцоно.

 

Наймдугаар сарын 17

 

00:00 цагт: Бокс

-Эрэгтэйчүүдийн 60 кг жинд Д.Отгондалай, 56 кг жинд Э.Цэндбаатар, 64 кг жинд Б.Чинзориг нар өрсөлдөнө.

22:00 цагт: Чөлөөт бөх

-Эмэгтэйчүүдийн 58 кг жинд П.Орхон, 69 кг жинд О.Насанбурмаа нар барилдах ба шөнөдөө медалийн эзэд тодорно.

 

Наймдугаар сарын 18

 

03:30 цагт: Бокс

-52 кг жингийн Х.Энх-Амар, 69 кг жинд Б.Түвшинбат нар тулалдана.

21:15 цагт: Таеквондо

-Таеквандогын 68 кг жинд П.Тэмүүжин өрсөлдөнө.

22:00 цагт: Чөлөөт бөх

-Эмэгтэйчүүдийн 53. 63 кг жинд Э.Сумьяа, С.Батцэцэг нар барилдана.

 

Наймдугаар сарын 19

 

02:30 цагт: Бокс

-Боксын 56 кг жиннийн тамирчин Э.Цэндбаатарын хагас шигшээ буюу медалийн төлөөх тулаан болно.

22:00 цагт: Чөлөөт бөх

-Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 болон 74 кг жингийн Э.Бэхбат, П.Өнөрбат нарын барилдаан болно.

 

Наймдугаар сарын 20

 

02:00 цагт: Бокс

-Боксын 52 болон 64 кг жингийн Х.Энх-Амар, Б.Чинзориг нарын медалийн төлөөх тулаан болно.

22:00 цагт: Чөлөөт бөх

-Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 болон 125 кг жингийн О.Үйтүмэн, Ж.Чулуунбат нар барилдах бөгөөд энэ өдөртөө медалийн эзэд тодорно.

 

Наймдугаар сарын 21

 

02:15 цагт: Бокс

-Боксын төрлийн 56 кг жингийн аваргын төлөөх тулаанд Э.Цэндбаатар тулалдана.

21:30 цагт: Марафон

-Марафоны төрөлд манай улсаас Б.Сэр-Од, Б.Гантулга, Ц.Бямбажав нар оролцоно.

 

Наймдугаар сарын 22

 

02:15 цагт. Бокс

-Боксын 52 болон 64 кг жингийн аваргын төлөөх тулаан болно. Хэрэв Х.Энх-амар, Б.Чинзориг нар финалд үлдэж чадвал уг тэмцээнд оролцоно.

Ийнхүү 16 хоног үргэлжлэх Олимпийн наадмын дэвжээнд Монголын баг тамирчид  8 сарын 6, 7, 8, 9, 10, 11, 12, 14,16,17,18,19,20,21-ний өдрүүдэд буюу нийт 14 өдөр нь медалийн төлөө өрсөлдөх юм.

: 2016-08-05 17:41:32 : 10362

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

  • Нэр: Avarga IP: 202.70.46.xxx

    Сэтгэгдэл: Amilt

Бидэнтэй нэгдэх