Шуурхай мэдээ
  Нүүр     Спорт
Өнөөдрийн барилдах манай тамирчид

Зуны олимпын гурав дахь буюу наймдугаар сарын 8-ны өдөр манай улсаас жүдо хоёр, бокс болон байт харвааны төрлөөр өрсөлдөнө.

ЖҮДО:

Жүдогийн эрэгтэй 73 кг-д Г.Одбаяр, эмэгтэй 57 кг-д Д.Сумьяа нар зодоглоно. Манай цагаар үдшийн 22.00 цагт эхлэх барилдаанд жиндээ “А” хэсгийг тэргүүлж байгаа Д.Сумьяа эхний тойрогт хийлж, хоёрдугаар шатанд Нидерландын Санне Вераген, Сенегалын Хортанс Дедоу нарын хэн ялсантай нь хүч үзнэ. Харин Г.Одбаярын хувьд эхний шатанд хийлж, Египтийн Мохамед Моелдинтэй учраа таарчээ.

БАЙТ ХАРВАА:

Манай улсын ганц дайчин Ж.Гантөгс Тайландын Уиттаяа Тамвонтой цэц сорино. Байтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл манай цагаар 21 цагаас эхэлнэ. Харин Ж.Гантөгс хоёр дахь харваа буюу 21:13 цагаас харвах юм.

БОКС:

Боксын төрлөөр 49 кг-д хүч соридог Г.Ган-Эрдэнэ Еквадорын Карлос Эдуардо Куйпо Пилатакситай нударга зөрүүлнэ. Тэдний тулаан манай цагаар үүрийн 5:30-д болно. 

: 2016-08-08 09:37:02 : 14838

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх