Шуурхай мэдээ
  Нүүр     Эдийн засаг
Хүүхдийн мөнгийг дараах журмаар олгоно

Санхүүжилтгүй болсон учир хүүхэд бүрт сар бүр олгодог 20.000 төгрөгийг өнгөрөгч долдугаар сараас тасраад буй.

2016 оны нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгийг шинэ журмаар олгох шийдвэр гараад байсан. Өрхийн мэдээллийн сангийн судалгаанд үндэслэн 1-17 дугаар бүлэгт хамрагдаж буй өрхийн хүүхдүүдэд олгохоор байсан боловч иргэдийн хүсэлтийг харгалзан бүх хүүхдэд үргэлжлүүлэн олгож байсан билээ. Улсын төсөвт хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгохоор тусгаад байсан учир өнгөрөгч сараас уг мөнгөний санхүүжилт тасарсан. 

Тиймээс цаашид эл мөнгийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгох болсон тухай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр мэдэгдлээ. Өрхийн судалгаан дахь хөдөлмөр эрхэлж буй байдал, өрхийн орлого, нийгмийн байдал зэрэг олон хүчин зүйлийг үндэслэн тодорхой бүлэгт ангилж байгаа хэмээн нийгмийн халамж үйлчилгээний мэргэжилтнүүд мэдээлж буй юм. 

: 2016-08-16 16:39:43 : 136524

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх