Шуурхай мэдээ
  Нүүр     Спорт
ЭХ ОРОНДОО ОРХИСОН ОЛИМПИЙН МЕДАЛЬ БУЮУ ДЭЛХИЙН АВАРГА ЦЭРЭНЧИМЭДИЙГ ОРХОНООР СОЛЬСОН АЛДАА

Чөлөөт бөхийн 58 кг-ийн жинд Монголын чөлөөт бөхийн холбоо, багш дасгалжуулагч нарт сонголт байсан. С.Цэрэнчимэд үү? П.Орхон уу? гэдэг. С.Цэрэнчимэд нь дэлхийн аварга, П.Орхон нь энэ жил болсон Иван Яригины тэмцээний алтан медальтай. Энэ хоёроос Хосоо багш П.Орхоныг сонгож, С.Цэрэнчимэдийг бэлтгэл хангагчаар томилсон байдаг.

Гэтэл С.Цэрэнчимэд гэж хэн бэ? С.Цэрэнчимэд бол дэлхийд данстай бөх. Дэлхийн аварга, хүрэл медальтай. Д.Дагвадорж аваргын дэмжлэгтэйгээр Японд 6 сар бөхийн барилдах урлагт мэргэшсэн. Бөхдөө амьдралаа зориулахаа мэдэгдсэн нэгэн. Тиймээс ч эх орныхоо далбааг тив, дэлхийд мандуулах зорилгоор Японд сурч байсан сургуулиа ч орхисон түүхтэй. Түүний амжилт мэдрэгдэж эхэлсэн. Хөл авах дархан мэхтэй, шийдэмгий барилдаантай бөх гэдгийг бөхийн ертөнц таньж эхэлсэн. Гэтэл түүнийг зөвхөн бэлтгэл хангагчаар Рио руу авч явсан нь, олимпийн медалийг эх орондоо үлдээсэнтэй зүйрлэм алдаа болжээ. Өнгөрсөн хойно нь шүүх нь хялбар байж болох ч, ярилгүй орхиж бас болохгүй.

Тэгвэл С.Цэрэнчимэдийг орхих, П.Орхон сонгох ямар шалгуур байв аа? гэдгийг сонирхоё. Иван Яригины тэмцээнд японы алдарт бөх Каоро Ичиг ялсан нь, түүнийг олимпод оролцуулах гол хөшүүрэг болсон гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. Гэхдээ ганц япон бөхтэй биш, дэлхийн бүх шилдгүүдтэй хүч үзэх хүнээ явуулах ёстой байсан юм биш үү? Ямар ч гэсэн энэ удаагийн сонголт зөв биш байсныг П.Орхоны барилдаан харууллаа. Тэр оросын бөхийн эсрэг ямар ч эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Сугалаа хатуу таарсан, өрсөлдөгч нь илүү байсан гэдэг тайлбарыг сонсож огт болохгүй. Тэр зүгээр л дэндүү сулхан, арчаагүй барилдахыг харлаа, бид бүгдээрээ. П.Орхоноос өөр сонголтгүй байсан бол бас өршөөж болно оо. Гэхдээ бидэнд сонголт байсан. Харамсалтай нь зөв сонголтоо хийж чадсангүй. С.Цэрэнчимэдийн хувь тамирчны үзүүлж болох амжилтыг ч багш, дасгалжуулагчид хаалаа. Тэдэнд хариуцлага хариуцлага тооцох ёстой. Дэлхийн аваргыг сонголгүй орхичихоод ийм арчаагүй барилдааныг үзүүлж болохгүй ээ, багш дасгалжуулагчид аа! С.Цэрэнчимэдийг орхисноор олимпийн бас нэг медалиа гэртээ орхичихоод мордсон юм биш үү, чөлөөт бөхийнхөөн. Чөлөөтийнхөн хэл ам хийхдээ сайн. Харин түүн шигээ ажлаа сайн хиймээр санагдана. Д.Дагвадорж аваргынхаа хүч хөдөлмөр гаргаж, ирээдүйг харж бэлдсэн хүнийг зориуд орхино гэж баймааргүй л юм даа. Холбоо, багш, дасгалжуулагч, мөн тамирчиддаа хариуцлага тооцох цаг болжээ, Д.Дагвадорж аварга аа! Орхонд буруу өгөх зүйл алга. Тэр барилдах л үүрэгтэй. Харамсалтай нь сайн барилдсангүй. 

Ц.ЭНХБАТ

Эх сурвалж: Control.Mn 

: 2016-08-20 12:53:29 : 112950

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

  • Нэр: nuuts IP: 150.129.141.xxx

    Сэтгэгдэл: Чөлөөтийнхөн арай дэндүү муу барилдлаа хөдөлгөөн байхгүй ур чадвар нойл багш дасгалжуулагч нарыг солих болжээ ийм байдлаар дахиж тэмцээнд оролцож болохгүй

  • Нэр: мөнгөө IP: 139.5.219.xxx

    Сэтгэгдэл: ЭНЭ БОЛ ДАГВАДОРЖИЙН ЭСРЭГ ЦОГТБАЯР,ХОСБАЯР НАРЫН ХИЙЖ БГАА УЛСАА БОДДОГГҮЙ УВАЙГҮЙ АРЧААГҮЙ ЗАНГИЙН ИРЭЛ БАЙХАА

Бидэнтэй нэгдэх