Шуурхай мэдээ
  Нүүр     Спорт
Д.Дагвадорж:Одоо миний явах цаг болж

Олимпийн наадмын сүүлийн өдрийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд манай бөх Г.Мандахнаран тун харамсалтайгаар ялагдсан. Үүнээс болж дотоод төдийгүй гадаадад нэлээд шуугиж байна. Тэгвэл энэ үйл явдлын дараа Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж өөрийн твийтр хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах албан тушаалаа хүлээлгэн өгөх утгатай мэдэгдлийг хийсэн байна. Тодруулбал, “Одоо миний явах цаг болсон мэт... За үлдэж буй залуустаа асар их амжилт хүье. Эрх хүн хааяа нэг алгадуулах шийртэй байх хэрэгтэй. Хүсэл мөрөөдөлдөө жигүүрэлсэн, баярын ялалт, ялагдлын нулимс үзсэн  6 жил байлаа. Бид дүнгээ тавиулж байна. Монгол хүнд хатуу үг, хайрын ташуур хэрэгтэй. Үнэндээ би олимп дөхлөө гээд хэрүүл уруулаас зай бариад, хариуцлага алдсан байна. Баяртай Монголын 1000, 1000 хийморлог залуучууд минь. Бөх хүн ховын үгээр биш хожмын үгээ бодож, алсуур харж явдаг юм” гэжээ.

: 2016-08-23 09:58:35 : 46998

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

  • Нэр: Ч.Туяа\Хэнтий\ IP: 202.126.91.xxx

    Сэтгэгдэл: Явна л биздээ. Гэвч явахаасаа өмнө хариуцлага хүлээмээр юм. Даргын ажлаа өгөөд сэмхэн зайлах чинь хариуцлагаас зугтаах нэг заль

Бидэнтэй нэгдэх