Шуурхай мэдээ
  Нүүр     Эрэлтэд мэдээ
Ихэрийнхэн өр төлбөрийн асуудалд орохоос сэргийл

Хонь - (3/21-4/19) 
Эрч хүчийг хянадаг Ангараг гараг Хилэнцийн орд руу хөдөлж, ойр дотны харьцаа сэргэнэ. Үл хөдлөх хөрөнгө, эд мөнгө зэргээс болж хамтрагчтайгаа муудалцаж магадгүй. Энэ нь магадгүй хямралд хүрэх дохио болж мэднэ. Хийж буй үйлдэлдээ илүү няхуур, бодлоготой ханд. Энэ үед хамгийн түрүүнд хийх зүйл бол өөрт хэрэггэйг олж, дэмжлэг авах. 

Үхэр - (4/20-5/20) 
Өмнөх зам чинь энхэл донхолтой байна. Магадгүй хүүхдүүдийн асуудал хэцүү байна. Төслийн ажил ар араасаа орж ирэх болно. Энэ хэрээр бизнес сурталчилгааны мөнгөний сан нэмэгдэж, гарах хүндрэлүүд бухимдал үүсгэж, ачаалалыг мэдрүүлнэ. Үхрийн ордныхон үргэлж завгүй байдаг. Нийгмийн үйл ажиллагаанд оролцох нь танд илүү амжилт авчирна. Хайр дурлалын хувьд анхааралтай байх цаг.   

Ихэр - (5/21-6/21) 
Ямар нэг өр төлбөрийн асуудалд орохоос сэргийл. Хэрэв иймэрхүү асуудалд орсон бол тухайн байгууллага руу утсаар ярьж, тусламж хүс. Ийм асуудалтай холбоотой тодорхой бодлого байдаг тул сандрах хэрэггүй. Ямар нэг зүйлд хязгаарлагдаж амьдарна гэдэг Ихрийхний хувьд нэлээд хүнд байдаг ч энэ байдалтай дасан зохицож чадвал амьдрал чинь илүү хялбар болох болно. Хууль эрх зүйн асуудалтай холбоотой төлөх нэмэлт мөнгө байхгүй тохиолдолд шүүхэд хандан тусламж хүс. 

Мэлхий - (6/22-7/22) 
Хэдийгээр таны энерги ердийнхөөс доогуур байж болох ч эрүүл мэндийн асуудалдаа нухацтай хандах хэрэгтэй. Өөрийгөө хэн бэ гэсэн асуултад тодорхой хариулт өгч чадахгүйдээ таны сэтгэл хямрах болно. Хүмүүст итгэж болох ч болгоомжлох хэрэгтэй. Хуурах хандлага гарч болзошгүй. Янаг амрагийн явдалд бүтэшгүй санаануудаа орхих хэрэгтэй. Хайртай хүнээ өргөмжлөх гэсний хэрэггүй. 

Арслан - (7/23-8/22) 
Таны хувийн амьдрал одоогоор хэн нэгний хараат байдалд байна. Хайр дурлалын харилцаа тань хааш нь ч хөдлөхөөргүй болгочихож. Хэдийн нягт холбоотой болсон бол аливаа болохгүй зүйлсийг болгох талаас нь хичээ. Хайртыгаа зөвшөөрүүлээд гэр бүлийн мэргэжлийн зөвлөгөө аваарай. Хэрэв үгүй бол дараагийн алхмын томоохон суурь бат бэх гэгч нь шууд тавигдах болно. Энэ бол тусдаа амьдрах явдал юм. 

Охин - (8/23-9/22) 
Худал хуурмаг, будлиантай асуудлууд тохиолдож таныг эргэлзээнд оруулах болно. Эрч хүч буурах бөгөөд зарим охиныхон хэт их сэтгэл хөдлөл, төсөөлөлд автах болно. Томоохон худалдан авалт хийх, хууль эрх зүйтэй холбоотой гэрээнд гарын үсэг зурах, чухал хэлэлцээ хийхээ түр азна. Ямар нэг асуудлаар хэлэлцлээ гээд тодорхой шийдэлд хүрч чадахгүй бөгөөд байдлыг төвөгтэй болгож мэднэ.   

Жинлүүр - (9/23-10/22) 
Өөрийн хийсвэр ертөнцдөө бүхнийг сайхнаа төсөөлж, шинэ санаа, хүрэхээр төлөвлөж буй үр дүнгээ бичиж буулга. Учир нь сэтгэлийн хөдлөл тань шинэ романтик харилцаа тогтоох болно. Гэрийн ажлаа хий, сайн үйлс бүтээ. Эрч хүчтэй байж, бусдын өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж, өөрийн зан араншиндаа анхаар. Нийгэм олон нийтийн зөвлөгөө уулзалт зугаа цэнгэлд оролцож магадгүй.   

Хилэнц - (10/23-11/21) 
Өнөөдөр тулгарах саад бэрхшээлд уян зөөлөн ханд. Байр орон сууцны санаа зовоосон асуудлууд ундарна. Бүх юмны учрыг олоход хүндрэлтэй, тиймээс тайван байж, ирээдүйгээ өөдрөгөөр хар. Нөхцөл байдал ийм болсонд өөрийгөө буруутгахаа боль. Түүний оронд асуудлыг хурдан шийдвэрлэх арга замыг хайх хэрэгтэй. Боломжтой бол зарга маргаан, шүүхийн тохиролцоог хойшлуулсан нь дээр. Дүн шинжилгээ хийх, нөхөн төлбөр тавих үед танд шударга биш хандаж магадгүй. 

Нум - (11/22-12/21) 
Хүч шаардсан ажил эсвэл дасгал хөдөлгөөн хийх, мэдээлэл олж авах, хайр дурлалынхаа төлөө тэмцэхэд таатай байх болно. Түнштэйгээ хамтран ажиллах, дарга удирдлагадаа хүсэлт гаргах, хандахад тааламжтай. Нэмэлт орлогын эх үүсвэр хайх эсвэл өөр салбарт хүч үзэх оролдлого амжилттай болохыг од эрхэс амлаж байна. 

Матар - (12/22-1/19) 
Энэ өдөр гараг эрхэс холимог хандлагатай байна. Дараагийн хоёр өдөрт cap шилжин таны нарны 12-р замын нумын ордыг дамжин өнгөрөхөд танд олон сайхан боломжууд гарч ирнэ. Нэгэнт л шүүрч авсан бол голох хэрэггүй. Үр дүнтэйгээр хэрэгжүүл. Хаалттай хуралдааны үеэр нууц зүйлс илэрнэ. Буяны байгууллагын ажилд оролц. Өөрөө биеэрээ туслах нь ч илүү сонирхолтой байх.   

Бумба - (1/20-2/18) 
Ажил амьдралаа зохицуулах нэлээд хэцүү. Бизнес өдрийн зоог нь олон нийтийн уулзалт болж хувирах болно. Хэт их уухаас болгоомжил. Ууснаасаа болоод чухал хүндээ буруу зүйл ярьчихаж юуны магад. Үнэн гэхэд хэтэрхий сайхан сонсогдох зүйлст таныг итгүүлэх гэж хичээж байна. Бурхны шийтгэлийг амсахгүйн тулд хуурмаг зүйл бүү хий. Ажлаа дуусгаад хайртай хүнтэйгээ романтик оройг өнгөрүүл. 

Загас - (2/19-3/20) 
Хэд хэдэн сайхан мэдээ дагуулсан завгүй өдөр гэхэд болно. Хэдийгээр таны завгүй байдал гэр бүл, ажлын нэг хэвийн байдлыг тань бусниулах ч тулааныг хүлээн авахад бэлэн байна. Таны ажилд тань зөвлөгөө өгч чадах хүмүүстэй ярилц. Шийдвэрлэх, чухал аз мэдсэн ажил хэрэгтээ гол анхаарлаа төвлөрүүл. Ингэснээр та өөрийнхөө болон компанийнхаа мөнгийг хэмнэж, хүмүүст өөрийгөө хэр зэрэг боловсрол, мэдлэгтэй гэдгээ харуулах болно.  
: 2016-08-24 09:28:43 : 7956

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх