Шуурхай мэдээ
  Нүүр     Эдийн засаг
ТӨК-ийн захирлуудаас бусад төрийн албан хаагчдын цалинг хасахгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдаж эхэлсэн бөгөөд удтал хуралдсан бүлгийн хуралдаан дөнгөж саяхан өндөрлөсөн юм.

Тэгвэл бүлгийн хурлаас гаргасан шийдвэрүүдийнхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн бөгөөд төрийн албан хаагчдын цалинг бууруулахгүй байх улстөрийн шийдэлд хүрсэн байна. Харин үүнд төрийн өмчит компаниудын захирлын цалин хамаарахгүй байхаар шийдвэрлэжээ. Мөн хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 60 хувьд буюу зорилтод бүлгийн хүүхдүүдэд олгох болон оюутны 70 мянган төгрөгний оронд 90 тэрбум төгрөгийн сантай зээлийн сан байгуулах асуудлууд дээр тохиролцоонд хүрчээ.

Г.Лхагваа

: 2016-09-01 18:00:26 : 20646

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх