Шуурхай мэдээ
  Нүүр     Урлаг
Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров профессор цол хүртлээ

Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Н.Жанцанноров профессор цол хүртжээ. Тус шагналыг Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр олгосон байна. Тэрээр урлаг судлалын ухааны доктор цолтой байсан юм. Эрхэм уран бүтээлч симфони, бүжгэн жүжиг, дуулаачийн болон дан хөгжмийн 300 орчим бүтээл, кино, драмын жүжгийн 30 гаруй хөгжим бүтээсэн байдаг байна. Н.Жанцанноров 1987 онд “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийг бичихдээ морин хуурчдыг тэргүүн эгнээнд авчирч тавьсан нь тухайн үедээ цоо шинэ үзэгдэл болсон хэмээн Төрийн шагнал цол хүртсэн байдаг. Мөн 2000 онд морин хуурт зориулсан шилдэг бүтээлүүдээр Монгол Улсын Төрийн хошой шагнал хүртсэн, 2005 онд Монгол Улсын Ардын жүжигчин болсон билээ.
: 2016-09-02 10:31:43 : 14016

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх