Шуурхай мэдээ
  Нүүр     Эдийн засаг
Архи, тамхины орлогын албан татварыг тус бүр 20 хувиар нэмэгдүүлнэ

Жилийн 30 сая төгрөгөөс дээш хэмжээний орлоготой иргэдэд 25 хувийн татвар нэмж ноогдуулна. Өөрөөр хэлбэл, хувь хүний орлогын албан татварыг Засгийн газраас өргөн барьсан дагуу шийдвэрлэхээр болжээ.

Ингэхдээ сарын цалин 2.5 сая төгрөгөөс их бол энэ хэмжээнээс дээших цалинд 25 хувийн ХХОАТ ногдуулна. Тэгэхээр 4 сая төгрөгийн цалин авдаг иргэн 2.5 сая хүртэлх цалиндаа 10 хувь, үлдсэн 1.5 сая төгрөгтөө 25 хувийн татварын тус тус төлнө.

  МАН-ын бүлэг Хурлаар архи, тамхины онцгой албан татвар болон сарын 2.5 сая төгрөгөөс дээш цалингийн орлогын татварыг нэмэгдүүлэхийг дэмжиж талаар хэлэлцлээ. Тодруулбал, архи, тамхинд ногдуулдаг онцгой албан татварыг тус бүр 20 хувиар нэмэх санал дэвшүүлжээ. 

: 2016-09-03 14:49:26 : 22944

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх