Шуурхай мэдээ
  Нүүр     Урлаг
Дуучин Б.Амархүү эхнэрийнхээ хамт “Mint” бааранд нэгэн эмэгтэйг зоджээ

Нэгэнтээ олны танил болсон хүмүүс үг үйлдэл бүхнээ хичээж явах нь нэг талаасаа тэдний үүрэг гэж ойлгож болох юм. Тиймээс ч хэвлэлийнхэн зүй бус авир, байдал гаргасан олны танил хүмүүсийн талаарх мэдээллийг нийтлэж,  нэр сүрээ хичээж явахын чухлыг сануулах нь зохистой зүйл гэдэгтэй уншигч та санал нийлэх болов уу. Тэгвэл бид энэ удаа Буриад улсын Ардын жүжигчин гэдгээрээ цоллогдож өдийг хүрсэн дуучин Б.Амархүүтэй холбоотой мэдээллийг хүргэж байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар дуучин Б.Амархүү эхнэрийнхээ хамтаар өчигдөр “Mint” бааранд нэгэн бүсгүйг зодож гэмтээжээ. Гол нь тэд тэрхүү бүсгүйг зодож бэртээснийхээ дараа “Хүнтэй андуурчихжээ” гэдэг тайлбарыг хийсэн байна. Тэгэхээр Б.Амархүү болон түүний эхнэр хоёр эмэгтэй хүнийг ингэж зодож гэмтээчихээд ийм тайлбар хийгээд сууж байна гэдэг харамсалтай хэрэг юм. Ер нь бол эрэгтэй хүн эмэгтэй хүнийг ингэж зодож гэмтээж болохгүй баймаар. Магадгүй, тэдэнд зодуулсан эмэгтэйтэй адил зүс царайтай хүн Б.Амархүү болон түүний эхнэрийн зэвүү дургүйг хүргэсэн байж болно. Гэхдээ эмэгтэй хүнийг арай ч ингэж зодож болохгүй гэдгийг хэрэг явдлыг харсан хүмүүс хэлж ярьж байна.

Б.Амархүү болон түүний эхнэрт ямар ч гэм хийгээгүй хэрнээ зодуулж бэртсэн эмэгтэйн тухайд нэртэй сүртэй айлын охин гэнэ. Ар гэрийнхэн нь уг явдлыг зүгээр өнгөрөөхгүй гэж байгаа аж. Арга ч үгүй биз. Охин нь хэнд ч гэм зэм хийгээгүй, зүгээр л чөлөөт цагаараа найз нөхдийнхөө хамт явж байгаад, Монголын нэр сүртэй гэгдэх дуучин залууд зодуулчихсан байдаг. Гол нь нөгөөх нэр сүртэй сүрхий дуучин нь эмэгтэй хүнд ингэж бүдүүлэг хандчихаад, хүнтэй андуурчихаж гэсэн хачин тайлбар хийж байгаад бүсгүйн ар гэрийнхэн ихэд бухимдаж байгаа юм байна.

Уг нь хүмүүс Б.Амархүүг урлагийн тайзан дээр харагддаг шигээ,  уянгалаг аядуу нэгэн гэж боддогоо хэлж ярьсан нь цөөнгүй байдаг юм билээ. Гэтэл тэрбээр ийн ёс бус үйлдэл гаргаж хэн хүний гайхаш хийгээд зэвүүцлийг төрүүлээд байх шиг байна. Гол нь эх сурвалжийн мэдээллээс үзэхэд тэрбээр хүний биед санаатайгаар халдаж, гэмтээсэн байгаа юм. Энэ нь Б.Амархүү бол харагддаг шигээ нэгэн биш юм байна гэсэн ойлголтыг хүмүүст төрүүлэхэд хүрч байгаа юм. За ямартай ч түүнд зодуулж бэртсэн эмэгтэй болон түүний ар гэрийнхэн гомдолтой байгаа тул уг асуудал хуулийн байгууллагаар шалгагдан учир зүйгээ олох биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

: 2016-09-03 19:09:30 : 172830

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх