09.00 цагт: Монгол, ОХУ, БНХАУ-ын оюуны өмчийн байгууллагуудын 4 дэх удаагийн бага хурал "Оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, асуудал: Технологи, иновацийг дэмжих төв ба жижиг, дунд үйлдвэр" сэдвээр явагдана.
09.30 цагт: Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаа “Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын II чуулга уулзалт” үргэлжилнэ.
10.00 цагт: Улсын Онцгой комиссын хурал Шадар сайдын өрөөнд болно. Улсын онцгой комиссын анхны хурлаар Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон улсын хэмжээнд гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зам тээвэр болон эрчим хүчний салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох яамдаас мэдээлэл хийх юм. Мөн тус хурлаар Улаанбаатар хотын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, 2016 оны 4 дүгээр улирлын цаг агаарын төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэл хийнэ. Дээрхи хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комисын дарга У.Хүрэлсүх холбогдох яам, агентлагуудад үүрэг, чиглэл өгнө. Утас: 99007969, 99083261
10.00 цагт: Японы Shima Seiki фирм Азид дахь 500 сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй сургалтын төвөө байгуулах үйл ажиллагаа 10-р байранд /ХУД-ийн урд хуучнаар Нэхмэлийн хүрээлэн/ болно. Уг арга хэмжээнд Японы улсын Элчин сайд, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн нар болон БСШУС-ын яамны удирдлагууд оролцоно. Утас 99049347
10.00 цагт: Монгол-Германы чуулганы XIV бага хурал болно. "Улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор дамжуулан ардчиллыг бэхжүүлэх нь" сэдэвт хуралд Монгол-Германы нөлөө бүхий төлөөлөгчид оролцоно. Утас: 319135, 99028994
12.00 цагт: ОХУ-ын Москвагийн филармонийн гоцлол хийлч, нэрт хөгжимчин Павел Милюков манай улсад анх удаагаа “Соло концертын үдэш” сэдэвт сонгодог хийлийн тоглолтоо зохион байгуулах талаарх хэвлэлийн бага хурал болно. Утас: 99995040, 77882277
13.30 цагт: "ОППЭН" Японы арьс арчилгаа, гоо сайхны брэндийн албан ёсны дэлгүүр, салон нээгдсэнтэй холбогдуулан тус компанийн захирал болон холбогдох хүмүүс мэдээлэл хийнэ.
16.00 цагт: Эко уншлагын цэцэрлэгийн нээлт болно. Тус номын сан 2016-2017 оны хичээлийн шинэ жилд уншигчдаа тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүднээс гадаах ногоон байгууламж болон уншлагын танхимуудаа засаж тохижууллаа. Утас: 70115700, 70115705
2017-11-03 15:25:24 13782
2016-09-12 17:19:09 21528
2016-09-12 14:23:04 24594
2016-09-12 13:59:49 37182
2016-09-12 11:37:45 28746
2016-09-12 11:27:01 22908
2016-09-12 11:20:08 20268
2016-09-12 11:00:34 20115
2016-09-12 10:50:09 45066
2016-09-12 10:01:57 20220
2016-09-12 10:01:13 23754
2016-09-12 09:58:27 21138
2016-09-12 09:50:13 29748
2016-09-12 09:35:47 23484
2016-09-12 09:34:53 23622
2016-05-06 10:00:41 1361898
2016-04-26 15:04:46 935706
2016-07-01 16:31:41 826584
2015-06-17 11:15:52 673876
2016-03-25 16:26:57 652440
2016-02-25 16:23:16 606114
2016-03-11 19:37:10 551298
2016-04-19 17:35:25 474558
2016-04-12 13:13:17 428022
2016-08-19 14:23:51 375624
2016-07-03 20:32:56 312006
2016-06-09 11:08:49 290790
2016-01-11 11:03:11 277524
2016-01-26 09:49:28 276102
2016-06-30 16:09:14 257742
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.