Шуурхай мэдээ
  Нүүр     Улс төр
Төсөвт зоригтой шинэчлэл хийх санаачлага гаргасан Засгийн газрыг “ганхуулахаар” оролдож эхлэв үү

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлээд сар гаруйханы хугацааг ардаа үдлээ. Өнгөрсөн хугацаанд бүтэц бүрэлдэхүүнээ батлуулж, ирэх дөрвөн жилийнхээ үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулахаар ажиллаж байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газрынханы хамгийн түрүүнд хийсэн ажил нь төсвийн тодотгол байлаа. Сангийн  яамнаас оруулж ирсэн төсвийн тодотгол иргэдийн төдийгүй гишүүдийн анхаарлыг татаж эхэлсэн юм. Тодруулбал, төрийн өмчит компаниудын захирал болон төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цалинг бууруулах санаачлага гаргасан нь олон хүний талархалыг хүлээхийн сацуу уур ундуйцлыг хүргэж орхив.

Ингээд иргэд ойрын өдрүүдэд төсвийн тодотголыг УИХ хэрхэн хийх вэ, цалин тэтгэвэр нэмэгдэх үү, татварын асуудлыг хэрхэн шийдэх вэ гэх зэрэг асуултуудад хариулт хүлээж байна. Өнгөрсөн хугацаанд хангалттай яригдаж байгаа дарга нарын хэтэрхий өндөр зардлыг татаж иргэдийнхээ идэх талх, сүүний мөнгийг хэвээр үлдээх нь хамгийн зөв алхам болох учиртай. Нөгөө талаараа “элгээрээ хэвтээд” буй хэмээн нэрлэгдсэн эдийн засгийг хамгаалж үлдэх сүүлийн гарц ч байж болох юм. Тиймээс УИХ ойрын өдрүүдэд иргэдийнхээ болон эх орныхоо ирээдүйг чиглүүлэх тун чухал шийдэрийг гаргах ёстой юм.

Харин үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайдыг намын нөхөд нь огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн талаарх мэдэээлэл өчигдөр хэвлэлүүдээр цацагдлаа. Тодруулбал, “гарын үсэг зурах санаачлагыг Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Цогтбаатар нарын гишүүд гаргажээ” гэсэн мэдээлэл сошиал ертөнцөд өчигдөр нэлээд хөвөрсөн. Сүүлд нь Д.Цогтбаатар гишүүн “худал” гэсэн тайлбар өгснөөр асуудал түр намжсан юм. Сэтгүүлчид хэдийгээр хардах эрхтэй ч ийн худал мэдээлэл түгээж болохгүй. Иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслээс л үнэн бодитой, тал бүрийн өнцөгөөс мэдээлэл сонссдог. Байгуулагдаад 100 ч хоноогүй, дөнгөж үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрийг батлуулах гэж байгаа Засгийг ингэж харлуулах нь зүйд нийцэхгүй. Ер нь ганц энэ мэдээлэл гэлтгүй өнгөрсөн өдрүүдэд хийхээр төлөвлөж буй ажил болгоныг нь мушгин гуйвуулж асуудлыг буруу өнцөг рүү хандуулахыг ихэд хүсч байх шиг байна.

Эдийн засгийн хамгийн хүнд хэцүү “гал” рүү ханцуй шамлан орж буй шинэ Засгийн газрыг эдийн засгийг эргэн сэргээхэд нь гар бие оролцож хэрэгтэй санал, санаачлагаа нэмэрлэх нь хамгийн зөв шийдэл байлтай.

Эх сурвалж: Zaluu.com Ч.Ган

: 2016-09-06 10:14:37 : 20220

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх