Шуурхай мэдээ
  Нүүр     Улс төр
“Жинхэнэ мэргэжлийн засаг” киног Миеэ найруулж байгаа

"Засаг төр мэргэжлийн” уран сайхны киног Сэлэнгэ аймгийн хөгжимт драмын театрын найруулагч Жаргал-Эрдэнэ гэж хүн найруулжээ. Тус кинонд тоосго цохьдог барилгачин нөхөр Сангийн сайд, авто замын тендер цохиж баяжсан нөхөр Хууль зүйн сайд болсон тухай гардаг аж. Мөн кинонд Увс аймгийнхан жалга довны үзэл гаргаж Монгол улсыг хэрхэн самарч байгааг онц сонирхолтойгоор харуулжээ. Сангийн сайд нь Увсынх, Монгол банкны Ерөнхийлөгч нь Увсынх, тэр ч бүү хэл Эдийн засгийн байнгын хорооны дарга нь Увсынх гэсэн шүү. Тэнгист нээлтээ хийгээд удаагүй байгаа тус киноны талаар нэрт найруулагч Миеэ гуай "Энэ ерөөс жүжигчидээ буруу сонгосон. Дүрээ олоогүй. Сумын төвийн тайцан дээр ч гарч үзээгүй хүнийг том кинонд тоглууллаа” хэмээн бухимдалтай яваа гэнэ. Харин алдарт найруулагч ирэх өвлөөс өмнө "Жинхэнэ мэргэжлийн засаг” хэмээх киног найруулахаар зураг авалтандаа гарсан гэнэ. Зургийн дарга "Өөөө” Энхээтэйтүвшин ажиллаж байгаа гэнэ

Ц.Анударь 
Эх сурвалж:tonshuul.mn 
: 2016-09-08 11:06:35 : 27408

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх