Шуурхай мэдээ
  Нүүр     Урлаг
Төв цэнгэлдэхийг “доргиох” Ice Top –чдын бэлтгэл 100 хувь хангагджээ

Хип хоп урлагийг шимтэн сонирхогчдыг жинхэнэ утгаар нь байлдан дагуулдаг Ice Top хамтлагийн 20 жилийн ой энэ онд тохиож буй.  Тэд их ойн баяраа тэмдэглэн “Баярлалаа” нэртэй тоглолтоо тавихаар болсон нь сонсогч фэнүүдийнх нь дунд догдлол, хүлээлт үүсгээд байсан.  

 Харин тэрхүү хүлээсэн өдөр өнөөдөр тохиож буй бөгөөд Төв цэнгэлдэхийг “доргиох”   Ice Top –чдын бэлтгэл 100 хувь хангагдсан аж.

Ерээд оны дунд үеээс монголд хип хоп урлагийг түгээн дэлгэрүүлэх том үүргийг нэр төртэй гүйцэтгэсэн  тус хамтлагийн  фэнүүдийн тоог гаргахад хэцүү. Тэр ч утгаараа  “Баярлалаа”  тоглолтын тасалбарт сүүлийн өдрүүдийн хамгийн эрэлттэй тасалбараар нэрлэгдээд байгаа аж. Мөн зарим борлуулалтын цэгүүдэд тасалбар дууссаныг сонссон  фэнүүд нь сандарч буй сурагтай.

Дашрамд сонирхуулахад “Баярлалаа” тоглолтод зориулан  “Click Click Вoom”, “Vanquish”, “Dijital”, “MonTa Rep” хамтлагийнхан Ice Top –ын хит уран бүтээлүүдээс дуулахаар зэхээд байгаа аж.

Харин тоглолтын тасалбар 5000 төгрөг, VIP тасалбар 100 мянган төгрөг юм байна.  

: 2016-09-09 15:39:11 : 27336

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх