Шуурхай мэдээ
  Нүүр     Дэлхий
Бээжин хотод нэгэн эр хэрүүлийн улмаас 5 хүнийг хутгалжээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өчигдөр шөнө нэгэн эр бусадтай маргалдсаны улмаас 5 хүнийг хутгалсан хэрэг гарчээ. Одоогоор тэдний хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа гэж Бээжин хотын Нийгмийг Аюулаас Хамгаалах Газрын эх сурвалжаас иш татан Weio сайт мэдээлсэн байна. Уг хэрэг шөнө дунд Бээжин хотын өмнө зүгт орших Фаньшань дүүрэгт болжээ. Хятадын цагдаа нар сэжигтэн этгээдийн хэн болохыг тогтоосон байна.
 
Тэрхүү этгээд нь 58 настай эрэгтэй бөгөөд хэргийн гараас зугатаж амжжээ. Цагдаагийн газраас тэр хавийн оршин суугчдад хандан уг этгээдийг үзсэн, харсан хүн байвал Нийгмийг Аюулаас Хамгаалах Газарт яаралтай мэдэгдэх мөн түүний хаана байгааг зааж өгсөн хүнийг шагнаж урамшуулхаа амалсан байна. Одоогийн байдлаар цагдаа нар хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд чухам юунаас болж энэхүү хэрэг гарсан болохыг мэдээлээгүй байна.
 
Ж.Батдорж
: 2016-09-09 17:46:23 : 31008

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх