Шуурхай мэдээ
  Нүүр     Дэлхий
Өмнөд Солонгосын парламентын зарим гишүүд өөрийн цөмийн зэвсэгтэй байх санал дэвшүүлэв

Өмнөд Солонгосын парламентын зарим гишүүд саяхан Хойд Солонгос цөмийн туршилт хийсний хариуд тус улс өөрийн гэсэн цөмийн зэвсэгтэй байх ёстой гэсэн саналыг дэвшүүлжээ. Тэд үүнийгээ зайлшгүй шийдвэр гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Тус улсын парламентын сөрөг хүчин Сэнури намын гишүүн Вон Ю Чхоль парламентын шуурхай хуралдаан дээр хэлэхдээ : бид өөрсдийн хориг арга хэмжээ болон албан ёсны мэдэгдэлүүдээрээ Пхеньяны цөмийн зэвсгийн амбицыг зогсоож чадахгүй гэдэг нь саяын үйл явдал тод харууллаа гэж онцлон тэмдэглэжээ. Түүний саналыг тус улсын парламентын 20 орчим хууль тогтоогч шууд дэмжсэн байна.
 
Тэд Өмнөд Солонгос улс одоо баримталж байгаа бодлогоо өөрчилж ,өөрийн гэсэн цөмйн зэвсэгтэй болж,ингэснээрээ өөрийн улс болоод даян дэлхийн энх тайвныг сахин хамгаалж чадна гэж мэдэгджээ. Хойд Солонгос нь өнөөгийн байдлаар 2006,2009, 2013,2016 оны 1-р сар болон өчигдөр хийсэн туршилтуудыг оролцуулаад нийтдээ 5 удаа цөмийн туршилт хийгээд байгаа юм. Саяын хийсэн цөмийн туршилтыг Хойд Солонгос улс тусгаар тогтносныхоо 68 жилийнхээ ойн баярын өдрийг тохиолдуулан хийжээ. БНАСАУ –ын өчигдөр хийсэн цөмийн туршилт урьд өмнөх туршилтуудаасаа илүү хүчтэй, хүчин чадал нь 20 килотонн хүрсэн байна.
 
Ж.Батдорж
 
/эх сурвалж TASS/
: 2016-09-10 14:09:41 : 31362

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх