Шуурхай мэдээ
  Нүүр     Дэлхий
Дональд Трамп АНУ-ын сүр хүчийг буцааж авчирна гэж амлав

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас өрсөлдөж буй тэрбумтан Дональд Трамп хэрвээ Америкийн Ерөнхийлөгчөөр сонгогдвол АНУ-ын сүр хүч,аюулгүй байдлыг буцааж авчирна гэж мэдэгдлээ. Тэрээр саяхан Хар тэнгист оросын сөнөөгч онгоц, америкийн онгоцонд хэтэрхий ойрхон ниссэнийг сануулсан байна. Дональд Трамп Флорида мужид болсон сонгогч, дэмжигчидтэйгээ хийсэн уулзалтан дээр : бид том байр сууринаас хэлэлцээ хийж,буцаад дэлхийд хүчирхэг байр сууриа эргүүлж авчрах болно,бас Америкийн аюулгүй байдлыг илүү найдвартай болгох ёстой гэж хэлжээ. Тэрээр зарим улс орнууд АНУ –тай харилцахдаа маш эвгүй харилцаж байгаа.Жишээ нь саяхан Оросын сөнөөгч онгоц Хар тэнгист манай онгоцны хажуугаар маш ойрхон нисч өнгөрсөн гээд “Путин манай улсын төрийн тэргүүнээр даажигнаж байна.
 
Өчигдөр тэдний онгоц манай онгоцны дэргэдүүр 3 метрийн зайтай нисч өнгөрлөө. Тэд бидэнтэй яг Иран улс шиг харилцаж байна” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн Трамп хэдэн өдрийн өмнө Персийн буланд Ираны Тэнгисийн Цэргийн Хүчин, Америкийн онгоцыг уг булан руу ойртох үед сануулга өгч, чиглэлээ өөрчлөхөд хүргэснийг мөн сануулжээ. Мөн Дональд Трамп : “хэрвээ би АНУ-ын Ерөнхийлөгч болвол Иранчуудад үзүүлээд өгнө гэж хэлсэн байна. Тэрээр Иранчуудад манай сайхан онгоцыг хаашаа явах,явахгүйг заахыг огтхон ч зөвшөөрч болохгүй” гэж хэлжээ.
 
Ж.Батдорж
 
/эх сурвалж Риа Новости/
: 2016-09-10 15:37:22 : 19710

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх