Шуурхай мэдээ
  Нүүр     Дэлхий
Багдад болсон дэлбэрэлтэнд 40 хүн амь үрэгдэж, 60-аад хүн шархджээ

Иракийн нийслэл Багдад хотоос өмнө зүгт орших Худалдааны төвд өнөөдөр болсон дэлбэрэлтэнд 40 хүн амь үрэгдэж,60 гаруй хүн хүнд шархджээ. Энэ талаар тус улсын цагдаа болон эмнэлэгийн байгууллагын эх сурвалжаас иш татан Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр террористууд дотор нь дүүрэн тэсрэх бодис ачсан автомашиныг Иракийн Нефтийн яамны байшингийн эсрэг талд орших худалдааны төвийн ойролцоо дэлбэлжээ. Энэхүү халдлагыг Иракийн газар нутгийн ихэнхи хэсгийг хяналтандаа аваад байгаа Исламын улс бүлэглэл үйлдснээ хүлээн зөвшөөрчээ.
 
Ж.Батдорж
 
/Эх сурвалж ТASS/
: 2016-09-10 16:16:41 : 34386

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх