Шуурхай мэдээ
  Нүүр     Нийгэм
Хонинынхон дотоод сэтгэлтэйгээ ярьж зөн совиндоо итгээрэй

  ХОНЬ - (3/21-4/19)
Сэтгэл догдлолоо бүтээлч байдлаараа илэрхийлэн гаргаж, өөртөө бүрэн итгэлтэй бай. Бусад хүмүүс хийсэн ажлыг тань сайнаар үнэлвэл олон нийтэд харуулж, тэднээр шүүлгэх байх. Сэтгэл хөдлөлөө гаргахгүй байх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, эмчлүүл. Өөртөө итгэлтэй байж хүний мөн чанар болох дотоод сэтгэлтэйгээ ярьж зөн совиндоо итгээрэй.  

ҮХЭР - (4/20-5/20)
Өнөөдөр таны гэр бүлийн уур амьсгал анир чимээгүй, тайван амгалан байх болно. Харин ажил мэргэжилтэй холбоотойгоор гэр бүлийн амьдралд тань зөрчилдөөн үүсэж болзошгүй байгааг анхаараарай. Ажил хэрэгч чанар тань хэцүүхэн асуудалд нухацтай хандахад тусална. Санхүүгийн тусламж дэмжлэг гэр бүлийнхэнд тань сайнаар нөлөөлнө.    

ИХЭР - (5/21-6/21)
Олон нийтийн арга хэмжээ хөгжилтэй байх бөгөөд шинэ романтик учрал таныг хүлээж байна. Зарим нь өнөөдөр найз нөхөд рүүгээ утсаар ярьж, гал тогооны өрөөнд өдрийг өнгөрүүлж, цай уунгаа зөвлөгөө авч өнжих бололтой. Олон нийтийн арга хэмжээнд оролцоход таатай өдөр байна. Даргатайгаа харьцахдаа болгоомжтой бай. Нэг хэлтсээс нөгөө рүү шилжиж байгаа бол ажилдаа хурдан дасахыг хичээ. Ингэснээр хүсч байсан цалингаа авах болно.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Элдэв ташаа зүйл хийж, апдаа гаргахгүйг хичээвэл та зорилгоо биелүүлнэ. Санхүүгийн хязгаарлапт мэдрэгдэх болно. Ялангуяа хоолсог хүмүүс, эрүүл бус зуршилд хэт автаж байсан хүмүүсийн хувьд илүү мэдрэгдэнэ. Хамаатан садан юм уу, нууц амрагтаа санхүүгийн хувьд залилуулахаас болгоомжил. Яг одоогоор тэдэнд татгалзахад хэцүү биш байх ёстой. Дотны харилцаанд эрх мэдэл, хяналттай холбоотой асуудал гарч болох юм.

АРСЛАН - (7/23-8/22)
Дэглэм сахиж байгаа бол болгоомжтой байхыг анхааруулъя. Өдрийн цайны цагаас бусад үед гэдэс хоосон явахаа болих хэрэгтэй. Таны нэр хүнд муудаж байгаа ч царайлаг, шинэ хамтрагчтай танилцахад тун таатай байх болно. Тэр ч танд татагдах болно. Та хувцас, хоол хүнс, зугаа цэнгэлд огтхон ч гар татдаггүй хүн. Тиймээс төсвөө хадгалж үлдэхийг хүсч л байгаа бол хамгийн үнэтэй бараа зардаг томоохон дэлгүүрийг энэ удаа тойрч гарахыг зөвлөе.

ОХИН - (8/23-9/22)
Гараг эрхэсийн нөлөөгөөр таны эрч хүч буурна. Тиймээс алдагдсан эрч хүчээ нөхөж авахын тулд сайн амрахыг хичээ. Хэдийгээр бие даасан байдал чухал ч ойр дотны хайртай хүмүүсээсээ бүх асуудлаа нууцлах гэж оролдох хэрэггүй. Энэ нь үл ойлголцол үүсгэх болно. Хайр дурлалын харилцаа сайн байх хэдий ч хардаж, хэт өмчирхөх гэснээс болж харилцаанд асуудал гарах магадлалтай. Хайр дурлалын харилцаандаа болгоомжтой хандахыг зөвлөе.  

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Нийгмийн харилцаа холбоо таньд нөлөөлөх нь ээ. Өглөөнөөс эхлэн романтик зүйлийг мөрөөдөн хайрттайгаа цагийг өнгөрөөх нь. Ажил төрөл, бизнесийн салбарт таатай. Тэвчээргүй зангаасаа болж алдаж магадгүй, бусдаар бол зүгээр. Дуртай ундаагаа ууж болох ч гэдэсний хямралаас болгоомжлоорой.  

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Cap таны ажил мэргэжлийг илтгэдэг Арслангийн ордоор зочилсноор ихэнх Хилэнц мэргэжлийн зорилго, нийгмийн байр сууриндаа нухацтай хандана. Зар сурталчилгааны нүүр царай олох, нийтэд танилцуулах, бизнесийн стратегиа хэрэгжүүлэх ажил ямар ч тевөггуй, хялбар явагдах болно. Сансар огторгуйн нөлөөгөөр хайр сэтгэлийн өрсөлдөгч, эсвэл ажлын хамтрагчтай тэмцэх нөхцөл байдал үүсэх бололтой.  

НУМ - (11/22-12/21)
Оюун санааны эрэл хайгуул хийхтэй холбоотой маш чухал өдөр. Зөн совин, далдыг харах чадвар нэмэгдэнэ. Мэдрэмжээ болгоомжтой илэрхийл. Хашир зан буруудахгүй. Энэ нь анзаарсан зүйлээ сайтар нягглах, харилцаанд гарсан таагүй байдлыг багасгах сайн талтай. Зүү, шилний хэлтэрхий зүүдэлбэл хэн нэгэн таныг шоглох эсвэл эвгүй байдалд орохыг зөгнөж байгаа хэрэг.  

МАТАР - (12/22-1/19)
Өнөөдөр эрчимтэй байдал мэдрэгдэнэ. Зарим нь аз жаргалаасаа ухарч, хуучин алдаагаа давтах айдаст автана. Бодол, зүрх сэтгэл тань нэг зүгт бол таныг жаргалтай болгох зүйпсийг хийхдээ бүү эргэлз. Ижил ч бай, эсрэг хүйснийх ч бай шинэ амрагтайгаа хамт бай. Таныг хүндэлдэгтүй хамтрагчаа хая. Насанд хүрсэн хүүхэддээ ахин санхүүгийн туслалцаа үзүүлэх боломжгүй, таны санхүүжилт дуусч байгаагаа хэлж зөвлө. Дотно харилцаанд мөнгөний асуудал нөлөөлөх тул өөрийнхөө санхүүгийн байдлыг тооцож үз.

БУМБА - (1/20-2/18)
Дасал болсон ажлаасаа залхаж байгаа бол урам зориг өгөх гайхалтай өөрчлөлтүүдийг хий. Гэхдээ хийж дуусгах ёстой ажлуудаа заавал гүйцээ. Тачаангуй байдал тань таагүй байдал, уур хилэнг бий болгох шинжтэй. Өнөөдөр уулзсан хүмүүс таны энгийн найзуудаас огт өөр байх болно. Тэд танд татагдах бололтой, гэхдээ өөрсдийн ажлаа мартаж болохгүй гэдгийг тэдэнд сануул.

ЗАГАС - (2/19-3/20)
Охины ордонд Ангараг гараг, Cap хоёр огтолцоход Загасныханы эрч хүч өсдөг. Ирж буй боломж завшааныг ашиглахдаа бэлэн байж угган ав. Нэгдэлт болон нийлэн цугларснаар сарниж байсан холбоог дахин байгуулж чадна. Энэ нь таниас бага зэрэг хичээл зүтгэл шаардаж, үнэтэй цаг, эрч хүчийг тань авах болно. Таны тогтворгүй хүнд замыг туулж ирсэн түншлэл тань цаашдаа мөн сайнаар үргэлжилнэ. Нийгмийн үйл явдал таныг сонирхолтой, сэтгэл татам хүмүүстэй холбож өгөх болно. 
: 2016-09-12 09:34:53 : 19782

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх