Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэмийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд өнгөрсөн баасан гаригт баривчилжээ.
“Зоос” болон Хадгаламж банкны буурин дээр бий болсон, Монгол Улсын банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, эрсдэлгүй үйлчилгээ үзүүлэх зорилготой төрийн өмчит банкны орлогч захирлыг чухам ямар үндэслэлээр баривчилсныг ажилтнууд нь сайн мэдэхгүй байна.
Хууль хяналтын байгууллагынхан ч ихэд нууцалж буй юм. Нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжийн хэлснээр Т.Дорждэрэмийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасан хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон, цагдан хорих захирамж шүүгч гаргасан байна.
Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч хэмээх албан тушаалаа ашиглан их хэмжээний найдваргүй зээл бусдад олгосон, ингэхдээ бусдаас хахууль авсан гэж түүнийг буруутгаж буй бөгөөд хэдий хэмжээний хохирол учруулсан нь аудитын болон шинжээчдийн дүгнэлтээр тодорхой болох аж.
Төрийн өмчит банкны хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, найдваргүй зээл их хэмжээгээр олгосон хэрэгт Т.Дорждэрэмээр тогтохгүй, тус банкны хэд хэдэн албан тушаалтныг баривчилж болзошгүй байгаа юм байна.
2017-11-03 15:25:24 13530
2016-09-12 17:19:09 21276
2016-09-12 14:23:04 24324
2016-09-12 13:59:49 36870
2016-09-12 11:37:45 28518
2016-09-12 11:27:01 22530
2016-09-12 11:20:08 20022
2016-09-12 11:00:34 19857
2016-09-12 10:50:09 44898
2016-09-12 10:01:57 20034
2016-09-12 10:01:13 23550
2016-09-12 09:58:27 20988
2016-09-12 09:50:13 29490
2016-09-12 09:35:47 23340
2016-09-12 09:34:53 23478
2016-05-06 10:00:41 1361748
2016-04-26 15:04:46 935490
2016-07-01 16:31:41 826392
2015-06-17 11:15:52 673714
2016-03-25 16:26:57 652272
2016-02-25 16:23:16 605958
2016-03-11 19:37:10 551112
2016-04-19 17:35:25 474414
2016-04-12 13:13:17 427848
2016-08-19 14:23:51 375414
2016-07-03 20:32:56 311826
2016-06-09 11:08:49 290646
2016-01-11 11:03:11 277302
2016-01-26 09:49:28 275922
2016-06-30 16:09:14 257586
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.