Шуурхай мэдээ
  Нүүр     Нийгэм
Энэ сарын 16, 17-нд “Номын баяр” болно

Жил бүр төв талбайд зохион байгуулдаг “Номын баяр” энэ сарын 16, 17-нд болох гэж байна. Уламжлалт номын баярт “Мөнхийн үсэг”, ‘Тагтаа паблишинг” зэрэг хэвлэлийн газрууд “Азхур”, “Мир”, “Номон” зэрэг номын дэлгүүрүүд оролцдог. Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлиг ёсоор улс орон даяар тэмдэглэж буй номын баярт нэр хүндтэй зохиолчид ирж гарын үсэгтэй номын худалдаа явуулж, уншигч зохиолчдын уулзалт, шинэ номын нээлт болдог уламжлалтай.

 

Энэхүү баярын үеэр оролцогчид номоо 5-50 хувь хямдруулсан байдаг тул уншигчид сонирхсон номоо хямд үнээр, зохиолчийн гарын үсэгтэй нь авах таатай боломж бүрддэг билээ.

 

: 2016-09-12 11:00:34 : 16236

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх