Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“ДЭЖА ВҮ” кино ирэх баасан гаригт нээлтээ хийнэ

“MOGUL PICTURES” Хонг Конгийн “LESMODA PICTURES –ийн хамтарсан хоёр дахь уран бүтээл болох “Deju vu” уран сайхны кино зургадугаар сарын 7-ны өдөр нээлтээ хийх гэж байна. Уг киноны зохиолыг найруулагч Б.Чингүүн бичсэн ба хүн болгонд тухайн үйл явдал өмнө нь болж байсан мэт санагддаг тэрхүү “давхар мэдрэмж”- ийн тухай судалгаа, шинжлэх ухааны баримтан дээр тулгуурлан дэлгэцнээ буулгажээ.
“Deju vu- Дэжа вү” кинонд Э.Батнямбуу, Ш.Батбаяр, Н.Нархажид, Б.Хунцэнгүүн, О.Самданпүрэв, М.Золжаргал, Ц.Мичидмаа, Э.Энхсарнай нарын уран бүтээлчид тогложээ. Уран зөгнөлт, адал явдалт “Deju vu- Дэжа вү” кино нь өвөрмөц зураг авалт, дуу шууны гайхамшгаар үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, Монголын кино урлагт хувьсал хийх цоо шинэ мэдрэмж өгөх аж. Тус киноны уран бүтээлчид ирэх зургадугаар сард Монгол Улсдаа албан ёсны нээлтээ хийсний дараагаар ирэх намар Хятад болон Хонг Конг улсад нээлтээ хийхээр төлөвлөж байна.


 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр