Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Уушигнаас тамхины хор цэвэрлэх ундаа

 

Бид бүхэн дэлхийн хамгийн их хүн хэрэглэдэг муу зуршлыг тамхи гэдгийг мэддэг. Хортой гэдгийг мэдсээр байж л тамхи татахаа больдоггүй. Өөд болж буй хүмүүсийн бараг 30 хувь нь тамхинаас угшилтай өвчнөөс болдог гэсэн судалгаа ч бий. Тамхинаас гарсан ч гэсэн түүний хор нөлөө биед байсаар байдаг байна. Хэрэв та тамхинаас гарах гэж байгаа бол, эсвэл тамхинаас гарчихсан бол дараах уух зүйлийг бэлдэж уугаарай. Таны уушгийг тамхины хорноос чөлөөлөх болно.

Юу уух вэ?

Ердөө гуравхан чухал орц хэрэгтэй. Цагаан гаа, сонгино, куркума /turmeric/. 

 

Орц

  • 2 амны халбага куркума

  • 400г сонгино

  • Эрхий хурууны чинээ цагаан гаа

  • 400г байгалийн чихэрлэг амтлагч (зөгийн бал, агч сироп, чихэрлэг өвч, лю хан гэх мэт.)

  • 1л ус

Бэлдэх

  1. Чихэрлэг амтлагчаа усандаа хийж буцалгана

  2. Цагаан гаа, сонигоноо жижиглэн хэрчиж дахин буцалгана

  3. Куркумагаа нэмж галаа зөөллөнө

  4. Усаа ширгэж талд нь ортол зөөлөн гал дээр байлгана

  5. Шилэн саванд хийнэ

  6. Өрөөний хэмд хөргөнө

  7. Хөргөгчинд хийж хадгалана.

Өглөө, орой өдөрт 2 халбагыг ууна.  Хоол идсэнээс ядаж 2 цагийн дараа уугаарай.

Тамхинаас гарахад одоо ч оройтоогүй байгаа шүү. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр