Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

100-Н жилийн эморолийн хувь заяа

Сайн бүтээл үгүйлсэн үзэгчдийн хүлээлтэнд нийцэх кино барагтай бол гарахгүй байгаа энэ үед 100-н жилийн Эморол УСК яв цав нийцсэн тасхийсэн кино болж чаджээ.Тийм ч учраас нээлтээ хийснээс хойш бүх кино театруудаар дүүрэн үзэгчтэй байж олны хөлд дарагдаад байна.Жүжигчин Тэмүжин цэл залуу 26-н насандаа 100-н жил амьдарсан нэгэн залуугийн дүрээр үзэгч тантай уулзана.Түүнтэй хамт жүжигчин Очгэрэл,Маск продакшны жүжигчин Мөнхсайхан, “мөнхийн жаал” гэгдэж олны хайрыгн татаж эхлээд байгаа Жамка нар  хамтран тоглосон нь бүр ч их сенсаци дагуулаад байгаа юм.Гадаа дулаарч,мод ногоорч нийтээрээ “Эморч” эхэлдэг хайлган цагаар “эморно” гэж чухам ямар утгатай болохыг жинхэнэ утгаар нь энэ киноноос ойлгож болох нь.100-н жилийн Эмороли УСК-ны ерөнхий найруулагчаар Ц.Амартүвшин ажиллсан байна. Үзэгчээр дүүрэн байж олныг хуйлруулж байгаа гайхалтай уран бүтээлийг та бас нэг сонирхоод үзээрэй.

Өнгөрсөн хаврын хаврын трэнд

Жүжигчин,дуучин,миссүүдээс илүү олны анхааралд орж реклам киноны саналд дарагдсан энэ хаврын трэндээр бяцхан Жамка нэрлэгдлээ.Өхөөрдөм,авьяастай бяцхан залуу 3-н саяын инээд шоугаар олонд танигдаж эхэлснээс хойш 100-н жилийн Эморлоор үзэгчидтэйгээ уулзаад байгаа.Энэ киноноос түүний жүжиглэх бас нэгэн чадварыг харж болно.Дашрамд сонирхуулахад найруулагч Ц.Амартүвшин Мөнх-Амьдрал хэмээх түүний тоглосон дүрийг өөрт нь зориулж бичсэн учраас энэ хаврын трэнд болсон жижигхэн залуугийн амьдралыг түүхийг ч та энэ киноноос мэдэж болно.Уйлах,инээх хослуулсан сайхан бүтээлийг нь цаг алдалгүй үзэж моданд ороод байгаа “Мөнхийн залуу” сэргэлэн залуугийн чадварт оноо өгөөрэй.


Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр